Сурагчийн дүрэмт хувцасны бизнесийн булхайг “Батзүү” компанийн захирал илчиллээ

2015/08/27
Share |
Хүмүүс:
Сурагчийн дүрэмт хувцасны бизнесийн булхайг “Батзүү” компанийн захирал илчиллээ

Тав хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлийг бэлтгэх гэсэн эцэг эхчүүдийн дунд гардаг гомдлуудын нэг нь сурагчийн дүрэмт хувцасны асуудал байдаг. Томоохон худалдааны төвүүдэд сурагчийн дүрэмт хувцасыг 75 мянгаас 145 мянган төгрөгийн хооронд худалдаалж байгаа тухай хэвлэлээр мэдээлж байгаа. 100 гаруй мянган төгрөгийн үнэтэй дүрэмт хувцас иргэдийн нуруун дээр ачаа болж байгаа нь үнэн. Энэ хэмжээний мөнгө өлхөн гаргаад хүүхдэдээ дүрэмт хувцас авчих бэлтэй иргэдийн хувьд бол асуудал биш.  Харин  өдрийн хоолоо арай ядан залгуулж буй иргэд, тэр дундаа олон хүүхэд сургууль цэцэрлэгт явдаг бол дааж давшгүй ачаа болж байна.

Энэ тухай “Батзүү” компанийн захирал Ж.Оюунчимэг сэтгүүлчдэд хандсан юм. Тус компанийн оёсон дүрэмт хувцас 35-55 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд чанартай сайн материалаар урласан гэж байлаа. Мөн тэрээр бусад компаниуд Монголд үйлдвэрлсэн даавуугаар дүрэмт хувцас оёж байна хэмээн иргэдийг төөрөгдүүлж байгаа, иргэдийн хэрэгцээн дээр дөрөөлөн сурагчийн дүрэмт хувцасаар бизнес эрхэлж, хүнд дарамт учруулж буй компаниудын булхайг дэлгэсэн юм.

Түүний хэлснээр 2013 онд БСШУЯ-аас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд зориулан 24 тэрбум төгрөг төсөвлөн сонгон шалгаруулалтанд ялсан гэх долоон компанид хувиарлан өгчээ. Эдгээр долоон компани нь “Шилмэл загвар”, “Өүлэн Мэнч”, “Төмөр трейд”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, “Торгон хийц”, “Бүтээлч үйлс” нар аж. Харамсалтай нь уг хөрөнгө оруулалтын тэн хагас нь буюу 14 тэрбум төгрөг ор сураггүй алга болжээ. Анхандаа сонгон шалгаруулалт хийнэ гэсэн ч төрийн хэлхээгээр дээрх долоон компани авсан гэж байлаа. Уг арга хэмжээг ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал, БСШУЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга н.Эрдэнэчимэг нар хийсэн гэнэ. Тиймээс эдгээр компаниудыг шалгуулахаар шүүхэд хандаж улмаар Улсын дээд шүүх буруутайг нь тогтоогоод байгаа юм байна.

Мөн анхан шатны шүүх хурлын үеэр дээрх компаниуд зориудаар худал цуу тараасан хэмээж байлаа.

Түүнчлэн дээрх компаниудаас хямд үнээр сурагчийн дүрэмт хувцас борлуулж байгаа “Батзүү” компанийг лангууг буулгах тухай шаардах хуудсыг өнгөрөгч долоо хоногт өгсөн аж. Тиймээс сурагчийн дүрэмт хувцасаар бизнес хийх гэсэн төрийн албаныхан хувийн хэвшлийнхэнтэй хамсаж бусдыгаа дарж байгаа нь хууль бус үйлдэл хэмээн “Батзүү” компанийн захирал хатагтай Ж.Оюунчимэг мэдээллээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
drrefhsxndg oTIlsbzmhzsjutvrtq, [url=http://sbdgswnofayi.com/] sbdgswnofayi[/url], [link=http://ufsfpqjgwezt.com/ ]ufsfpqjgwezt[/link], http://uykutdxrpmbq.com/
IP:31.184.238.210  2019-07-18 16:20:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.