Бодит амьдрал дээрх “Далайцэрэн”

2015/08/27
Share |
Хүмүүс:
Бодит амьдрал дээрх “Далайцэрэн”

Чаддаг юм бол чи наадхаа өргөөд явчих гэж басах хүн олон, тэдэнд басуулах хүн ч олон. Хүний басаа гаргадаг хүчтэнг зөвхөн кинон дээрээс л харж байсан бидний дунд амьдрал дээрх “Далайцэрэн” байна. Орчин үеэр бол хүнийг унаж буй автомашинаас нь салгачихаж мэдэхээр энэхүү хүчтэн бөх хүн бөгөөд Архангай аймгийн харьяат, Улсын начин Д.Пэрэнлэйдорж аж. Тэрбээр 4 ханатай гэр үүрч 1200 метр /1 км 200 метр/ газар алхаж байжээ. 4 ханатай гэр битгий хэл өөрийнхөө биеийг 1200 метр газар авч явж даахгүй болсон өнөө үед Д.Пэрэнлэйдоржийг бишрэгчид маш их болж байна. Гэхдээ гадаадад бөгөөд  түүний 4 ханатай гэр үүрч 1200 метр газар хэмээх тодотголтой зураг дэлхий даяар 100 сая гаруй хэрэглэгчидтэй Европын хамгийн том сошиал ертөнц болох Оросын “вКонтакте” цахим сүлжээнд ёстой л нэг од болж байна. Гайхан биширч, шейрлэж, сэтгэгдлээ үлдээж байна цаан чинь. Ингэж Монголоос илүү Орос, Европт тэр нь түгээд буй түүнийг битүүхэндээ “Дэлхийн хамгийн хүчтэй хүмүүс” тэмцээнд оролцож Монголынхоо нэрийг гаргаасай хэмээх хүсч буйгаа нуух юун. Тэгээд ч “Наадхыг чинь хүн битгий хэл баавгай ч өргөж дийлэхгүй” гэдэг шиг хүний хязгаараас хэтэрсэн хүнд бул хар чулуу өргөдөг Д.Пэрэнлэйдорж шиг олон эрчүүдтэй Монгол Улсаас яагаад “Дэлхийн хамгийн хүчтэй эр” тодорч болохгүй гэж. 4 ханатай гэр үүрч 1200 метр газар алхсанаараа дэлхийн хүчтэнгүүдээс хэд дахин илүү тэсвэр, тэвчээртэйгээ баталсан Д.Пэрэнлэйдорж гаднын хүчтэнгүүдийн хажууд шударга хүчтэн юм. Гадаадад хүчтэнгүүд хүний биеийг хүчтэй болгодог хамгийн сүүлийн үеийн эм, бэлдмэл буюу нэг ёсондоо сэргээш хэрэглэдэг бөгөөд тиймдээ ч шударга хүчтэн Д.Пэрэнлэйдоржийг шүтэн бишрэгчид Европоор нэг байна.

Э.Төгс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.