Нөхөр эсвэл найз залуутай юу гэсэн асуулт лесбичүүдийг эрүүл мэндийн тусламж авахад саад болдог гэнэ

2015/08/27
Share |
Хүмүүс:
Нөхөр эсвэл найз залуутай юу гэсэн асуулт лесбичүүдийг эрүүл мэндийн тусламж авахад саад болдог гэнэ

Бэлгийн цөөнхийн асуудлыг нийгэм үргэлж сөрөг хандлагаар хүлээн авдаг. Тэр дундаа цөөн хүн амтай манай улсын хувьд тулгамдсан асуудал хэмээдэг. Гэтэл эсрэг хүйстэнээ сонирхдоггүйгээсээ болж ялгаварлан гадуурхагдаж, гэмт хэргийн золиос болсон тохиолдол 12 бүртгэгдсэн байна. Үнэндээ 12 гэх энэ тооны цаана хичнээн хүн байгааг тааварлахын аргагүй. Тиймээс ЛГБТ төрийн бус байгууллагаас “Тэгш эрх, бахархалын өдрүүд” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Уг арга хэмжээ нь бэлгийн цөөнхийг сурталчилж бусдыг уруу татах бус харин энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зорилготой гэж тус төвийн тэргүүн Анараа мэдээллээ.

Мөн Монгол Улс хүн амын тооллого явуулахдаа бэлгийн цөөнхийг орхигдуулдаг учир нэгдсэн тоо мэдээлэл байдаггүй аж. Мөн лесби эмэгтэйчүүд нөхөр, найз залуутай юу гэсэн асуулттай тулгардаг учраас эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй тухай ярилаа.

Бэлгийн цөөнхийн “Тэгш эрх, бахархалын өдрүүд” хөтөлбөр нь маргааш буюу наймдугаар сарын 28-ны өдрийн 19.00 цагт Чингисийн талбайд нээлтээ хийх бөгөөд ирэх сарын 9-нийг хүртэл 13 хоногийн хугацаанд үргэлжлэх гэнэ. Энэ хугацаанд ямар нэг уриа лоозон барьсан хүн тааралдвал та гайхах хэрэггүй, ЛГБТ-чүүд эрхийнхээ төлөө тэмцэж байгаа нь тэр ажээ.    

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Москва Очаково-
IP:93.179.90.35  2018-09-24 20:15:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.