Рэкетир киног бүтээсэн Satai film-тэй монголчууд хамтарч ажиллах гэрээ байгууллаа

2015/08/27
Share |
Хүмүүс:
Рэкетир киног бүтээсэн Satai film-тэй монголчууд хамтарч ажиллах гэрээ байгууллаа

Кино сонирхогчдоос өндөр үнэлгээ авсан Рэкетир киноны хоёрдугаар анги саяхан Монголд нээлтээ хийсэн билээ. Рэкетирийн гол дүрийн жүжигчид болох Мурат Бисенбин /Руслан/, Саят Исембаев /Саян/ нар Монголд ирж шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан нь гадны жүжигчид киноныхоо нээлтэнд оролцохоор манайд ирсэн анхны тохиолдол байлаа. Казахстаны “Satai film”-ийн бүтээл тус киноны жүжигчдийг манайхан 50 машинтай мафийн зиндаанд хүлээн авсан тухай цахим ертөнцөд шуугиж байсан. Нээлтээ хийгээд 3 сарын нүүрийг үзэж буй тус киног албан ёсны эрхтэйгээр эх орныхоо үзэгчдэд “Тэнгэрийн Модун” ТББ болон  “Хасmedia Entertainment”-ынхан хүргэсэн юм.

 

Нэгэн хэвийн хэвшсэн хэмнэлтэй кинонд дассан монголчууддаа шинэ уран бүтээлээр бэлэг барихаар “Тэнгэрийн Модун” ТББ болон “Хасmedia Entertainment”-ынхан “Satai Film” компанитай хамтарч ажиллахаар болсон байна. Хамтран ажиллах санамж бичигт “Тэнгэрийн Модун” ТББ-н тэргүүн Г.Батхүү “Satai film” СЕО Анна Чакиртова нар гарын үсэг зуржээ. Тэд шинэ киноныхоо зураг авалтыг Монголд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хоёр орны шилдэг жүжигчид хамтран тоглох аж. Улмаар Монголын кино урлагийг шинэ шатанд гаргаж, манай жүжигчид дундад азийн зах зээлд гарах боломж  нээгдэх юм.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.