Загвар өмсөгч С.Төгс:Тэр хүний шоуных нь мөнгийг хүртэл өгч байсан

2015/08/28
Share |
Хүмүүс:
Загвар өмсөгч С.Төгс:Тэр хүний шоуных нь мөнгийг хүртэл өгч байсан

Загварын ертөнцөөс төрсөн сайхан хосууд бол Монголын Rain гэгддэг С.Эрдэнэцогт, улстөр судлаач А.Саруулын ганц охин С.Төгс  нар байлаа. Хамтын амьдралаа эхлүүлж, хөөрхөн охинтой болсон ч төд удалгүй хоёр тийш болсон. Тэдний салах болсон шалтгааныг олон янзаар тайлбарладаг. Харин үнэн мөнийг Төгсөө дэлгэжээ. Тэрээр “Хүүхдээ төрүүлсэнийхээ дараа би ганцаараа ажиллаж, гурван биенээ тэжээж байсан. Тэр хүний шоуны мөнгийг нь хүртэл өгч байсан” гэлээ. Түүний бяцхан охин аавыгаа мэдэхгүй өсөж байгаа аж. Энэ тухайд “Байхгүй хүнийг мэдээж танихгүй л өснө шүү дээ” хэмээн хариулжээ.

Ямартай ч Монголын нэрийг гадны тайзнаа гаргаж яваа модель С.Төгсөөгийн хувьд анхны амьдрал нь таагүй дурсамж үлдээсэн болохоор нэг хэсэгтээ охин болон ажилдаа цаг гаргахаар шийдсэн гэнэ. Мөн одоогоор өөрт тохирсон төгс залуугаа хайхгүй байгаа ажээ.   


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.