УИХ-ын гишүүн Л.Одончимэдийн экс хүргэн `Хас`-ын Ч.Ганхуяг хүүхдийн баяраар их тэнгэрт хуримлалаа

2008/06/05
Share |
Хүмүүс:
УИХ-ын гишүүн Л.Одончимэдийн экс хүргэн `Хас`-ын Ч.Ганхуяг хүүхдийн баяраар их тэнгэрт хуримлалаа

Монголын шинэ үеийн шижигнэсэн бизнесмэнүүдийн төлөөлөл болсон “Хас”-ын Ч.Ганхуяг хувийн амьдралдаа ихэд анхаарах болов. Арван жил банкны салбарт хүч сорьж, ажил бизнесээ цэгцэлсэний дараа амь амьдралдаа анхаарахаар шийдсэн нь энэ бололтой. Эх үрсийн баярын өдөр 6-р сарын 1-нд Их тэнгэрт болох нижгэр хуримын зар тарааж, гэргийтэйгээ бөгж солилцов. Гурван ч хүүгийн эцэг болж амжсан ноён Ч.Ганхуягийн гэргий Уянга гэх бүсгүй бий. Ойр ойрхон хоёр хүү төрүүлж нөхөртөө бэлэг барьсан тэрээр ерөнхийдөө эр нөхрийнхөө арын албанд зүтгэдэг халамжит гэргий. Заримдаа халамжаа хэтрүүлж орхидог Уянга бүсгүйд ойр дотныхон нь тийм ч таатай ханддаггүй гэх нь үнэний ортой. Өвөрмөц үсний засалтаар имижээ хийсэн энэ эрийн хуримын зар олны чихийг сортойлгосон нь учир жанцантай. Зөв амьдрахыг амьдралынхаа чиг шугамыг болгодог хэмээн ярих дуртай эрхэм банкирын хувийн амьдрал бусдад үлгэр жишээ болохуйц зөв амьдрах хэв маяг лав биш. Тэрээр өмнө нь УИХ-ын гишүүн Л.Одончимэдийн охинтой хайр сэтгэлийн холбоотой болж, оюутан ахуй цагтаа эр, эм болон үрийн зулай үнэрлэсэн боловч анхны эхнэрээ хаяж одсон эр. Эх барих эмчийн буруугаас болж хүнд өвчтэй болсон хүүгээ Ч.Ганхуяг ноёнтон тэвчиж чадаагүй гэдэг. Ийм хүний мөсгүй зан гаргасанд ойр дотныхон нь түүнд эгдүүцдэг нь ч аргагүй. Сайн эцэг эхийн гар дээр өсч, орос “школ”-оор хүмүүжиж, Унгарт боловсрол эзэмшсэн гэх Ч.Ганхуягийн зөв амьдралын хэв маяг, үлгэр дуурайл энэ үү гэж тавлах нэгэн ч бий. Байнгын асаргаа сувилгаанд байдаг зээ хүүгийнхээ эмчилгээ сувилгаанд Л.Одончимэд гишүүн гэргийн хамтаар ихэд санаа тавьдаг төдийгүй Шаргалжуутын рашаан сувиллын дэргэд “Халуун болор” хүүхдийн сувиллын төвийг анх санаачлан нээсэн хүмүүсийн нэг юм билээ.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.