Ашиглалтын хугацаа нь дууссан барилгын дээвэр нурж 86 настай хөгшин бэртжээ

2015/08/28
Share |
Хүмүүс:
Ашиглалтын хугацаа нь дууссан барилгын дээвэр нурж 86 настай хөгшин бэртжээ

Улаанбаатарт ашиглалтын хугацаа нь дууссан хэзээ мөдгүй нурах дөхсөн олон барилга бий. Хэдий актлах шаардлагатай ч одоо хэр нь эцэслэн шийдвэрлээгүй, иргэд амьдарсаар байгаа. Өнөөх барилгуудын нэгнийх нь дээвэр нурж 86 настай хөгшин бэртсэн явдал болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 34 дүгээр орон сууцны нэг давхрын айлын дээвэр нурж, 86 настай эмээ бэртсэн байна.  

Ер нь тус байрны 48 айл ханандаа мөөгөнцөртэй, дээвэр нь хэзээ мөдхөн цөмрөх аюултай байгаа гэнэ. Уг нь саяхнаас тус барилгыг нурааж дахин төлөвлөлтөд оруулна хэмээж байсан ч тендер сонгон шалгаруулалтын  маргааны улмаас өнөөг хүртэл чимээгүй байгаа юм. Дээвэр нь нурсан барилга нэг л өдөр тэр чигтээ нурж унах эрсдэлтэйг нийслэлийн удирдлагууд анхаарч ашиглалтын хугацаа дууссан барилгын асуудалд анхаарал хандуулах цаг хэдийнэ болжээ. Нэг л өдөр олон хүн даруулжээ гэж дуулдах вий дээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
aderosrtin Москва Ð”Ð¼Ð¸Ñ‚Ñ€Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ: меф-мефе
IP:185.2.32.172  2018-10-08 16:34:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.