Жолооч бүрт олгох зөрчлийн оноогоо хасуулж дуусвал дахин сурч, үнэмлэх авна

2015/08/28
Share |
Хүмүүс:
Жолооч бүрт олгох зөрчлийн оноогоо хасуулж дуусвал дахин  сурч, үнэмлэх авна

Ердөө гуравхан хоногийн дараа Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлнэ. Тэр үед хуулинд захирагдахгүй замбараагүй яваад сурчихсан нөхдүүд хэцүүдэх биз. Шалтгаангүй удаан явсан, бүс зүүгээгүй, буруу талаар гүйцэж түрүүлсэн зэрэг зөрчил бүрт торгууль ноогдуулах болсон. Мөн маш чухал нэг заалт буйг эрхэм жолооч нартаа дуулгая.

Энэ нь жолоочийн зөрчлийн оноо юм. Манайхаас бусад оронд хэрэгждэг уг оноо нь зам тээврийн зөрчил гаргах бүрт хасагдах зарчмаар явагддаг. Шинэ хууль үйлчилж эхлэхтэй зэрэгцэн жолооч бүр 100 оноотой болох аж. Улмаар зөрчил гаргах бүртээ оноосоо хасуулсаар 0 оноотой болох үед дахин жолооны сургуульд сурч, үнэмлэх авах ёстой болно. Тэгэхээр жолооч нар бие биенээ хүндэтгэн, хууль дүрмээ биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохгүй бол дахин жолоонд суух хэрэг гарах нь байна. Зөрчил гаргах бүр 10-50 оноо хасагдах юм байна. Тодруулбал,

 -Хэрэв зам тээврийн осол гаргавал шууд 50 оноо хасагдана.

- Тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангиллын үнэмлэхээ биедээ авч яваагүй бол 20 оноо,

- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн тохиолдолд 10 оноо,

- Мансуурах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн хүнд жолоо шилжүүлбэл 20 оноо,

- Тээврийн хэрэгслийн тусгай дуут дохио, гэрэл ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн бол 30 оноо,

- Замын цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд 10 оноо тус тус хасагдах аж.

Жолоочийн зөрчлийн оноонд хугацаа гэж байхгүй бөгөөд нэг удаа оноо хасуулаад бүтэн жилийн хугацаанд дүрэм зөрчөөгүй бол хасуулсан оноог нь урамшуулал болгож олгох зэрэг бас ч гэж хөнгөлөлт оруулж байгаа аж. Зөрчлийн оноогоо жолооч torguuli.mn хаягаар орж шалгах боломжийг бүрдүүлэх гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.