Засгийн нэр барьж жуулчдад 160 доллараар сэтгүүл зарж байсан этгээдүүдийг ажлаас нь халжээ

2015/08/28
Share |
Хүмүүс:
Засгийн нэр барьж жуулчдад 160 доллараар сэтгүүл зарж байсан этгээдүүдийг ажлаас нь халжээ

Хүннү лорд хэмээх компаниас эрхлэн гаргадаг Access нэртэй сэтгүүлийг Монголд ирж буй жуулчдад хүчээр шахаж байсан явдал гарчээ. Уг сэтгүүлийг 160 ам.доллар буюу 320 мянган төгрөгөөр борлуулж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хэмээн хэлдэг байж. Хүннү лорд компанийн ажилчин нисэх онгоцны хилийн хяналтын бүсийн цаана гарч уг сэтгүүлийг аваагүй тохиолдолд Монгол Улсад нэвтрүүлэхгүй хэмээн гадныхныг сүрдүүлдэг байж. Тиймээс сэтгүүл дамлан зарах боломж олгосон Зам тээврийн яамны хоёр мэргэжилтэнг ажлаас халж, Хилийн цэргийн удирдлага, нисэх онгоцны удирдлагад хариуцлага тооцоохыг Ерөнхий сайд холбогдох хүмүүст нь үүрэг болголоо.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.