Тусгай зөвшөөрөл хүсэгчийн өргөдлийг онлайнаар бүртгэх ажил серверийн алдаанаас болж бүтэлгүйтсээр байна

2015/08/28
Share |
Хүмүүс:
Тусгай зөвшөөрөл хүсэгчийн өргөдлийг онлайнаар бүртгэх ажил серверийн алдаанаас болж бүтэлгүйтсээр байна

Монгол орон арвин их ашигт малтмалын нөөцтэй гэгддэг. Хий хөөрөгдсөн тоондоо хууртсан эрх мэдэлтнүүд “Гадныхан биднийг гуйж ирнэ, бид Азийн бар болно” хэмээн цээжээ балбан суух нь зүйд нийцэхгүй зүйл. Үнэндээ газар доорх баялгаа эрж хайн судалж тогтоож байж эргэлтэнд оруулж “бар” болох нь ойлгомжтой. Гэтэл Монголыг “тэжээнэ” гэгдэж байгаа геологийн салбар сүүлийн  жилүүдэд уналтанд орж, олон компани хаалгаа барьсан. Үүнээс улбаалсан олон зүйл ярьж болох ч энэ удаа тусгай зөвшөөрөл хүсэгчийн өргөдлийг онлайнаар хүлээж авах асуудлыг хөндөе.

Тусгай зөвшөөрлийг цэгцлэх зорилгоор ерөнхийлөгч хориг тавьж байсан. Үүнтэй зэрэгцэн “урт нэртэй” зэрэг хуулиудаас болж гадны хөрөнгө оруулагчид манайхаас “үргэсэн” гэж хэлж болно. Харин өнгөрсөн оноос хуулиа эргэн харж хайгуулын зөвшөөрөл олгож эхлэх болсон таатай мэдээлэл дуулдаж эхэлсэн билээ.

Өмнө нь ашиглалтын лицензийг наймаалцаж Монголын газар нутаг гадныханы гарт орлоо хэмээн хардаж байлаа. Тиймээс авлига хээл хахууль дагуулдаг хардлагыг зогсоох үүднээс Ашигт малтмалын газар /АМГ/ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудалд нэлээд нухацтай хандаж, онлайнаар шийдвэрлэхээр болсон юм. Үүний бэлтгэл ажил гэж хэдэн сар дуншсан. Тэгж тэгж нэг юм зөвшөөрөл авахыг хүссэн иргэд, аж ахуй нэгжүүдийн өргөдлийн дугаарыг онлайнаар авах болов. Нэг ёсондоо мөнгө төлж бүртгүүлээд өргөдөл өгөх эрхтэй болох юм. Гэтэл өнөөх онлайн систем нь асуудалтай байгаа. Анхандаа долоо хоног бүрийн даваа гарагт өргөдөл хүлээж авна гэж байсан ч ажилгүй суугаа хайгуулын олон компани зэрэг нэвтрэхэд сервер нь гацаж төвөг учруулдаг аж. Тиймээс уг алдааг засахаар бас л нэлээд хэдэн сар ажилласан гэх. Ингээд өнгөрсөн даваа гарагаас өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох бүртгэл эхэлсэн ч алдаа гарч, бүртгүүлсэн 50 аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцалсан юм.

Улмаар өнөөдөр 11.00-11.05 цагийн хооронд серверээ дахин туршиж үзсэн ч амжилтгүй болжээ. Олон сар жилийн хугацаанд бэлтгэл ажлаа хангаж байхдаа онлайн серверийн асуудлаа нэг мөр цэгцэлж чадаагүй Ашигт малтмалын газрын удирдлагуудын балгаар геологи хайгуулын компаниуд ажилгүй сууж, сөхөрсөөр байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн асууль урган гарч байна. Асуултын хариуг хэн өгөх вэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun купить мефедриР½ ЖанаозеР½ Купить ÐšÐ¾Ñ€Ð°Ð±ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ машинныР¹ Ñ‚ÐµÐ»ÐµÐ³Ñ€Ð°Ñ „ CCCР ??????? Buy Ecstasy Lorient acheter Heroine Как уснуть после солей ЛЁХА НИКОНОВ биографР¸Ñ Neustadt am Kulm Heroine kaufen Stadthagen Methadon kaufen buy Ecstasy in Lancaster Waregem Koop Methadon Barka buy a heroine Камянец купіць гашыш Leixlip Ceannaigh Hashish Купить Метод Элиста Tono????? Wurzburg LSD kaufen buy Hashish in Total cities КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в Алейске Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Анадыре Amfetamin Kukshetau сатып алы?ыз Bad Staffelstein Kaufe MDMA Le R?ulx Heroine kaufen A?lar Kaufen Sie Methamphetamin Wettin-Lobejun Kaufen Sie Ecstasy ЗакладкР¸ амфетамР¸Ð½ липецк acheter de lheroine en Camrose LSD Ekibastuz сатып алы?ыз buy Hashish in Leduc ??????? Купить закладкР¸ MDMA в Белёве Frasin cumpara metamfetamina Nanyo????? ÐŸÐµÑ‚Ñ€Ñ‹ÐºÐ°Ñ ž купіць метадон Ronse Cocaine kopen buy LSD in Elgin купить Кокс ÐšÐ°Ð»Ð°Ñ‡Ð¸Ð½Ñ Ðº buy Amphetamine in Glendale
IP:193.93.192.20  2018-06-04 12:37:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.