Хүмүүс: Нара | |
Дуучин Нараг Монголд танихгүй хүн гэж үгүй. Тэрээр өнгөрсөн хугацаанд цомгоо 3000 хувь хэвлүүлж тэн хагасыг нь Япон шүтэн бишрэгчид нь худалдан авчээ. Монголд төдийгүй Японд алдартай Нара цахим хуудсаараа дамжуулан фэнүүдтэйгээ чөлөөтэй ярилцаж, санал бодлоо хуваалцан, зөвлөгөө өгдөг. Тэгвэл энэ удаа гэрийн эзэгтэйг илтгэх гал тогооны өрөөгөө сонирхуулжээ. Цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй түүний галын өрөө олон бүсгүйчүүдэд таалагдаж өндөр үнэлгээ авчээ. Хүүхнүүдэд үнэлэгдсэн Нарагийн галын өрөөг хармаар байна уу.