Бат-Үүлийн хүүг шалгахыг туркууд АТГ-аас хүсэв

2015/09/04
Share |
Хүмүүс:
Бат-Үүлийн хүүг шалгахыг туркууд АТГ-аас хүсэв

Хотын дарга аавынхаа буянаар Гэр хорооллыг дахин төлөвлөх төсөлд шалгарч, Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт “Түмэн амгалан” цогцолбор хотхоныг барих эрх авсан “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудайтай холбоотой таагүй мэдээлэл байсхийгээд л хэвлэлийн хуудаснаа залардаг. Гэсэн ч миний бизнест миний аав ямар ч холбоогүй гэж иргэдийг тархийг угааж ирсэн хулхи улстөрчдийн хуурмаг занг гаргаж няцааж явдаг тэрбээр үнэндээ хэний буянаар компаниа тэтгүүлж, хэний буянаар эргэлтийн хөрөнгөтэй болсноо мартсан бололтой. Гэхдээ түүнтэй холбоотой хэргээс хамгийн сүүлд л гэхэд, түүний “Грандлайн” компани Турк улсын “216 Яапи” ХХК­д их хэмжээний хохирол учруулсан болохыг олон улсын Арбитрын шүүх тогтоосон байдаг. Тэгвэл нэг ч барилга, орон сууц барьж байгаагүй “Грандлайн” компанийн хууль бус үйлдлийг Турк улсын “216 Яапи” компанийн удирдлагууд хууль, хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтэй байгаагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан уламжилжээ.

Тус компанийн өмгөөлөгч хэлэхдээ “Монгол, Туркийн “Грандлайн” ХХК нь хамтарсан компани болсоноос хойш хувьцаа эзэмшигч Б.Чулуудай нь 50 хувийн хувьцаа эзэмшигч Туркийн “216 Яапи” компанид мэдэгдэлгүй “Улаанбаатар” банкнаас есөн тэрбум төгрөгийн зээл авсан. Түүнчлэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 11 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажлыг авсан байдал нь төслийг цаашид хамтран ажиллаж гүйцэтгэхэд саад болсон.

Турк улсын “216 Яапи” компанийн удирдлагууд энэ бүх асуудлаар “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудайг АТГ-т шалгуулах хүсэлтэй байгаа” гэсэн юм. Хэргийг нэхэн сануулбал, Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт сүндэрлэх “Түмэн амгалан” цогцолбор хорооллын шавыг 2013 оны аравдугаар сард тавьж, тухайн ондоо Турк улсын “216 Яапи” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Гэрээний дагуу Туркийн талаас барилгын ажил эхлэх хүртэлх хугацаанд нийт1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.

Хамгийн гол нь, тус цогцолбор хотхоны барилгын ажлыг шинэ технологийн дагуу асар богино хугацаанд барих техник, тоног төхөөрөмж, хав хашмалыг өөрийн улсад зургийн дагуу захиалж, оруулж ирсэн байгаа юм. Ингэхдээ бүх зардлыг Туркийн тал дангаараа шийджээ. Гэтэл “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай хамтран ажиллахын оронд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гэрээгээ зөрчсөнөөр хоёр тал олон улсын Арбитрын шүүхэд хандсан юм. Харин Арбитрын шүүх энэ оны гуравдугаар сарын 26-нд шийдвэрээ гаргасан бөгөөд Монгол Улсын “Грандлайн” ХХК болон Туркийн “216 Яапи” компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалсан байна. Ингэхдээ Туркийн талд “Грандлайн” ХХК-иас 792 мянга 114 ам.доллар, 31 сая 956 мянга 166 төгрөг гаргуулахаар болжээ. Харамсалтай нь, олон улсын шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай өнөө хэр нь биелүүлээгүй төдийгүй өнгөрсөн хугацаанд “216 Яапи” компанид нэг ч ам.доллар өгөөгүй гэдгийг Туркийн талаас саяхан мэдэгдсэн билээ.

“ГРАНДЛАЙН” ХХК-ИЙН УДИРДЛАГУУД ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ ҮГҮЙСГЭВ

Олон улсын Арбитрын шүүхээс хотын даргын хүү Б.Чулуудайн “Грандлайн” компанийг Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83.1, 83.6 болон Монгол-Туркийн хамтарсан“Грандлайн” компанийг байгуулах тухай гэрээний6.13, 10.1-п заасныг тус тус зөрчиж, Туркийн талд их хэмжээний хохирол учруулсан гэдгийг нь тогтоочихсон байтал тус компанийн удирдлагууд дээрх мэдээллийг эрс үгүйсгэсэн юм. “Грандлайн” компанийн гүйцэтгэх захирал Э.Мөнхжин хэлэхдээ “Туркийн барилга угсралтын шинэлэг технологийг эх орондоо нэвтрүүлэхээр хоёр жилийн өмнө “216 Яапи” ХХК-тай“Түмэн амгалан” төсөл дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хөрөнгийг зарцуулахдаа хоёр тал харилцан зөвшилцөнө, бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар бол ямар үнээр авахаа ярилцаж байж шийднэ гэж нэмэлт заалтыг оруулсан. Бид гэрээнийхээ дагуу Туркийн талд“Барилгын ажил эхэллээ, шаардлагатай санхүүжилтийг гаргана уу” гэх хүсэлт тавихад тэд 600 мянган ам.долларын зураг төслийн ажил, 700 мянган ам.долларын хэв хашмал нийлүүлсэн болохоор бэлэн мөнгө гаргахгүй гэх хариуг өгсөн. Үүнээс болж маргаан гарч, тэд олон улсын Арбитрын шүүхэд хандсан юм. Харин бидний хувьд Туркийн талыг нийт1.3 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэж гүрийсээр байсан учраас мөн Арбитрын шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэрийг удахгүй албан ёсоор танилцуулна” гэх тайлбарыг өгсөн юм.

“ТҮМЭН АМГАЛАН” ЦОГЦОЛБОР ХУГАЦААНДАА АШИГЛАЛТАД ОРОХГҮЙ

Төлөвлөгөө ёсоор энэ онд ашиглалтад орох байсан “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг ирэх оны намар улсын комисст хүлээлгэж өгөхөөр болжээ. Нөгөөтэйгүүр барилгын салбарт ямар ч туршлагагүй компанид бүхэл бүтэн хороолол барих эрх өгсөнд олон хүн дургүйцлээ илэрхийлж буй. Бүтэн хоёр жилийн хугацаанд “Грандлайн” ХХК дөнгөж 40 айлын 3.6 га талбайг л чөлөөлжээ. Гэтэл гэрээ ёсоор Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр буюу Амгалан орчмын 15.4 га талбайд оршин сууж буй 230 өрхийн 214-тэй нь гэрээ байгуулж, газар чөлөөлөх ёстой аж. Хэдийгээр тус компанийн зүгээс газар өмчлөгч иргэдийн 94 хувьтай нь тохиролцож чадсан гэж байгаа өнөөдрийн байдлаар 50 ч хүрэхгүй өрх газраа чөлөөлжээ. Харин “Грандлайн” компанийн удирдлагууд газраа чөлөөлсөн иргэдэд сар бүр нөхөн олговор өгч байгаа ч “Түмэн амгалан” цогцолбор хорооллын эхний ээлжийн орон сууц ашиглалтад орох хугацаа нь хойшилсонд оршин суугчид бухимдаж байна. Түүнчлэн тус компанийн захирал Б.Чулуудай хотын дарга аавынхаа “буян”-аар 15.4 га талбайн орон сууцны хорооллын дэд бүтцэд л гэхэд 11 тэрбум төгрөгийг төсөвлүүлж, 5.4-ийг нь гаргуулж авсан ч бүтээн байгуулалтын ажил нь эхлээгүй байгаа нь хачирхалтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
иргэн https://www.facebook.com/pages /Чингис-Өнөртүвш инг-эсэргүүцэх-х уудас/1058407604177133 Чойрогийн Дүгрээгийн хүү Чингис Өнөртүвшин гэх энэ этгээдээс болж хохирсон хүмүүс байвал хандана уу. Охидыг суртачилгаанд тоглуулна, модел болгоно зэргээр хуурч, хүчилж нүцгэн зургийг нь дарж үүгээрээ дарамталж хүчинддэг, цагдаад хэлвэл зургийг чинь тараана гэж заналхийлдэг үүндээ амташсан нөхөр юм.
IP:85.214.11.209  2015-09-04 11:23:33
i Hoid Solongosiin nogoo daranguilagch shig ustei bolood odoo mod hotiin darga bas eronhiilogch boloh bhaa
IP:183.188.54.126  2015-09-04 13:12:34
Zailtsan banzal chuludai Ene har chugui geech chin ulsiin mungu idehgu geed yaahav 3 huuhed avgaitai. Bas banzlaaraa zartai gar. Nuuts avgaigaa zaisand 5, 6 uruu bairand amidruulaad nuuts huu alban avgain huuhed hoyor ni oiroltsoo tursun gesen. Bas baarnii manaach gedeg biluu haha. Avgaigaa jiremsen bhad l zavhai zalitai huuhnuud jiremslyulj yavaldaad Ted nariihaa shantachind zailuul ulsiin mungu ideed tsatsaj yavdag bh .. Denzen shig horivol 7 honolgu baas sheesteigee hutgaldah bh. Novshnuud idej hanadaggu luivarchid
IP:103.26.194.77  2015-09-04 13:56:24
novsh Aluurchin aaviin hulgaich huuuuuuuuuuuuuuu
IP:73.210.74.243  2015-09-04 13:58:09
монголчууд аа Энэ төр засгийн өндөр албан тушаалд гарсан хүмүүсийн үр хүүхэд, хамаатан садангууд аливаа бизнес эрхэлдгээ болимоор юм. Шударга бус юм эндээс чинь л гарна.
IP:203.194.114.71  2015-09-04 14:37:11
mongolchuuda Undur alban tushaald iim l zorilgoor garch bgaa sh dee. Tedend eh ornoo gesen sanaa ogt baihgui, zuvhun ner tur alban tushaal aa ashiglaj ulsiin mungu hulgailj ur udmaaraa bayajih l sonirholtoi hun uls turd orj bgaa sh dee. Bat uul bol olon jil hulgai hiilee sh dee.
IP:77.92.196.156  2015-09-04 14:46:10
Zochin Ene nokduudin uiliin ur lai ni udakhgui irek baikaa
IP:27.123.214.124  2015-09-04 15:45:31
зочин Энэ гэр бүлийг бүгдийг нь шалгах хэрэгтэй
IP:103.9.90.230  2015-09-04 17:16:43
zochin Uiliin uriig ni urshuuliin huuliar ustgachihaad baihiimaa
IP:182.160.1.178  2015-09-04 18:47:51
yo Bat Yyl hudlaa shudarga tsarailj yavahaa bolimoor ium. Hyyheddee tender avch uguul uuriiguu bayajuulaad. Ashig sonirhliin zurchil gedeg ium odoo hyrtel meddeggy tegcheed uls turch geed bgaa shyy. Busad hogiin luivarchdaasaa yalgaagy novsh bn doo.
IP:115.70.169.167  2015-09-04 20:37:03
mongoljin EnelChuluudaigiin hajuud suuj baigaa turk harvaas zalitai hun baina.manaihan l bolson hoino anhk udaagaa medehgui salbaraargeree baiguulj uzej baigaa bol hunguduj l baigaa baihgui yu .tegeed ch manaihand mungutei hun munguu demii yumand urehgui gej bodohoos namaig luivardchihna gesen oilgolt baidaggui sh dee ih sonin
IP:108.170.170.53  2015-09-05 05:55:58
mongoljin numb Ajlaa ehlehdee ter zurag, tuluvlultiin uniig ni asuuhgui yasiin, yun hungun yum
IP:108.170.170.53  2015-09-05 05:58:07
H Yu ch medehgui tansag amidral dund huuhduudee osgochihood daraa ni gargaad jinhene dain dunduur orj garch irsen hashir garuudtai adil zindaand ajild tavihaar chini olj avah yum ni ene. Uhtlee hulhiduulaad baidgaa aldaad dotuur omdgui shorond. Ternii orond utasniihaa chihevcheer toglood suuj bsan bol ard tumen hohirohgui bsan yum.
IP:176.219.167.77  2015-09-05 17:43:04
zochin ene ger buliin humuusiig shalgah heregtei
IP:103.229.123.44  2015-09-05 18:13:57
зочин Чулуудайг атгшалгах хэрэгтэй улсын нэр хөөдсөн өөдгүй новш
IP:203.91.117.4  2015-09-05 18:49:58
99999999999 gadaadad darga oligarhuudaa ih hurliin gishvvde shalgaj daramtaldag bolxoos manaih shig engiin ard irgedee dvremdej daraldgvi yum bna ter zamiin xodolgoonii dvrem bol irgedee shulax arga
IP:103.26.195.48  2015-09-05 23:17:43
zochin turkuud ternii orond zugeer l zahialchihaach
IP:79.82.4.62  2015-09-06 11:15:30
zochin ymar archaagvi bizda we? idej handaggvi lalaruud shv ene ih mungu ideed vhehdee awch vheh gej bgan bn lda shunaltai nowshnuud
IP:202.126.91.100  2015-09-07 21:09:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.