Хүмүүс: |
Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг гардан зохион байгуулсан ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын хүмүүс улсын хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан гэгдэж байгаа. Уг хэргийн шүүх хурал гурав дахь удаагаа хойшлогдож энэ сарын 10-д болох хурлын тов гарсан. Тиймээс уг хэрэгт сэжиглэгдэж байгаа Л.Гансүх нарын хүмүүсийг энэ сарын 2-ны өдөр цагдан хорих төвд саатуулаад байгаа билээ. Л.Гансүхийн хувьд Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдож баййсан. Үүнээс болсон уу тус аймгийн 5000 иргэн нэгдэж тус шүүх хурлыг нээлттэй хийхийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шаардсан аж. Тэд энэ тухайгаа “Л.Гансүх үнэхээр мөнгө завшсан эсэхийг сонирхож байгаа” хэмээн тайлбарлаж байлаа. Ямартай ч экс ерөнхий сайд Н.Алтанхуяг иргэний зориг гаргаж “Би бүх хэргийг хариуцана” гэдгээ мэдэгдэж иргэдээс өндөр үнэлгээ авч цахим ертөнцөд “баатар” болоод байна. Дарханчуудын хүсэлтийг шүүх хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ тухай эргэн сурвалжилж уншигч та бүхэндээ хүргэх болно.