Шадар сайдад нэр нь яригдах болсон Баянсэлэнгийг “салаавч” Ганхуяг онцолжээ

2015/09/04
Share |
Хүмүүс:
Шадар сайдад нэр нь яригдах болсон Баянсэлэнгийг “салаавч” Ганхуяг онцолжээ

Монголчууд уг нь төрийнхөө сүлдэнд залбирдаг ард түмэн байлаа. Гэтэл өнөө цагт улсаа удирдан чиглүүлж, сайн сайхан өөд хөтлөх ёстой улстөрчид нь “баасны амтанд орсон батгана” адил авирлаж нэр нүүрээ барж дууслаа. Чухал салбарууд нь толгойгүй болж нам фракциуд сандал ширээний төлөө зодолдсоор. Нэг нэр дэвшүүлнэ тэр нь ерөнхий сайдад таалагдахгүй замхарсаар нэлээд хугацааг үдлээ.

Гэтэл Н.Энхбаярт үхтэлээ үнэнч зүтгэх хүн гэгддэг Баянсэлэнгэ мандаж одоо бүр шадар сайдад нэр нь яригдах болсон тухай шуум цахим ертөнцөд эрчээ авч байна. Улстөрийн талаар мэдлэг хомс хэмээн түүнийг ард түмэн үзэж эсэргүүцэж эхэлжээ.

Нэгэн цагт төрийн өндөрлөгүүдийн увиагүй авирыг эсэргүүцэж “Хас”-ын тодотголтой Ганхуяг, эмч Болдсайхан нарын хүмүүс төрийн ордон руу салаавч гаргаж явсан. Тэгвэл тэрээр хатагтай Баясэлэнгийн зургийг “Дотор нь ингээд сууж байхад би бол цаашаа л юм байна” хэмээх тайлбарын хамт нийтлэжээ. Үүнийг нь өлгөн авсан хүмүүс улстөрчид Монголыг маш хурдан хугацаанд дампууруулах зорилгоор ажиллаад байна уу даа хэмээн хардацгаах боллоо.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.