Асашёорү Д.Дагвадорж Японд хөл тавьсан өдрөө төрсөн өдрөөсөө илүүд үздэг

2015/09/07
Share |
Хүмүүс:
Асашёорү Д.Дагвадорж Японд хөл тавьсан өдрөө төрсөн өдрөөсөө илүүд үздэг

Их аварга Асашёорү Д.Дагвадорж арлын Япон улсад хөл тавьсан өдрөө өөрийн төрсөн өдрөөсөө илүү үздэг гэнэ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ. "Өнөөдөр миний хувьд их чухал өдөр юм. Юу гэвэл тэртээ 1997 оны есдүгээр сарын 6-нд Дашнямынхаан хамт Япон улсад анх хөл тавьж билээ. Амьдралын минь хүсэл мөрөөдөл чигийг заасан өдөр. Би энэ өдрийг төрсөн өдрөөсөө илүү дотроо бодож явдаг юм. Энэ сарын башед Дашням маань Макүноучи зиндаанд эргэн ирсэн нь баяр дээр минь баяр болж байна. Найздаа эрүүл энх аз жаргалыг энэ ялдамд дэвшүүлье" хэмээжээ. Дашнямын хувьд гурван жил жюүрёо зиндаад барилдсаны эцэст дээд зиндаад гарч ирж байгаа нь энэ юм. Их аварга Д.Дагвадорж сайн муу, сайхан муухайгаар бишгүйдээ хэлэгддэг ч тэрбээр үнэхээр Монгол түмний хайртай хүү. Түүний гаргасан амжилт, амьдрал түүний хөдөлмөрч занг хэн ч үгүйсгэх аргагүй гэдэгтэй маргах хүн үгүй биз.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.