Б.Амархүүгийн байгуулсан хамтлаг дэлхийд өрсөлдөнө

2015/09/08
Share |
Хүмүүс:
Б.Амархүүгийн байгуулсан хамтлаг дэлхийд өрсөлдөнө

Оросын шоу ертөнцөөс Монголын урлагт хөл тавьсан дуучин Б.Амархүү аав болоод удаагүй байгаа. Тэрээр аав болсон ч  уран бүтээлдээ шамдан орсон байна. Түүний энэ удаагийн ажил бол өөрөө уран бүтээл гаргахаасаа илүү Монголд хөвгүүдийн шинэ хамтлаг байгуулж, өөрөө ивээн тэтгэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тэрбээр цоо шинэ дүр төрхийг бүрдүүлж, шоу менежментийн ертөнцөд орохоор зориглосон нь энэ аж. Одоогоор Б.Амархүүгийн байгуулж буй хамтлагийн гурван гишүүн бүрдсэн бөгөөд дөрөв дэх гишүүнийг хайж байгаа бөгөөд түүний төлөвлөж байгаагаар байгуулсан хамтлаг нь зөвхөн Монголын бус Оросын зах зээлд уран бүтээлээ хүргэж, дэлхийд өрсөлдөхүйц чанартай уран бүтээл гаргахыг зорьж байгаа юм байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.