Цахим гэмт хэрэг ихэсч, иргэдээс 1.6 тэрбум төгрөг залилжээ

2015/09/08
Share |
Хүмүүс:
Цахим гэмт хэрэг ихэсч, иргэдээс 1.6 тэрбум төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллага интернэт залилангийн томоохон хэргүүдийг илрүүлэн, ажиллаж байна. Бусдын цахим хаяг руу “Та азтан боллоо, Сугалаанд мөнгө хожлоо, 5000 ам.доллартай энэхүү дансыг та эзэмших эрхтэй боллоо” гэхчлэн захидал илгээж, улмаар энэхүү дансыг эзэмшихийн тулд, энэ мөнгийг авахын тулд та мөнгөний таван хувийг бидэнд шилжүүлэх ёстой гэж тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэн авдаг байна. Мөн аж ахуйн нэгжүүдтэй шилжүүлгийн данс ажиллахгүй байгаа тул та энэ дансаар мөнгөө шилжүүлнэ үү гэхчлэн хүсэлт илгээж улмаар мөнгийг нь залилах замаар 27 аж ахуйн нэгж иргэнд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарчээ. Мөн цахим секс төрлийн гэмт хэрэгт 15 иргэнийг хохирогчоор, зохиогчийн эрхийг зөвшөөрөлгүй авсан дөрөв, садар самууныг сурталчилсан зургаа, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр цахим сайтад кино байрлуулсан дөрвөн иргэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийг 140.1-т зааснаар хариуцлага тооцжээ. Энэ хүрээнд садар самууныг сурталчилсан монголын 6 сайтыг хаасан бол гадаадаас хандах 35 сайтын хандалтыг хязгаарласан байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
galaxy ñîëü óôà çàêëàäêè Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Омск Спайс в Вязники закладкР¸ в москве героин ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Урусе-ма
IP:5.62.159.191  2017-12-20 09:26:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.