Олон улсын эрүүгийн шүүхэд ажилладаг Монгол залуу

2015/09/08
Share |
Хүмүүс:
Олон улсын эрүүгийн шүүхэд ажилладаг Монгол залуу

Олны хэлдгээр Гаагийн шүүх буюу Олон улсын эрүүгийн шүүх нь энэ салбартаа хамгийн том, нөлөө бүхий байгууллага бөгөөд олон улсын Засгийн газар хоорондын энэхүү нэр хүндтэй шүүхэд Н.Орчлон хэмээх Монголо залуу хуульчаар ажилладаг байна. Нидерландын Хааг /оросоор Гааг/ хотод байрладаг уг шүүхэд 2005 онд ажилд орсон Монгол залуу өдгөө 10 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд одоо Кенийн хямралын хохирогчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хариуцан ажиллаж байгаа аж. Н.Орчлонгийн хэлснээр, тэрбээр дунд сургуулиа төгссөний дараа Цагдаагийн академид элсч улмаар цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагчаар 7 жил ажилласны эцэст АНУ-д мастерын зэрэг хамгаалахаар явж тэндээ буюу Америкт хуулийн нэгэн байгууллагад ажиллаж туршлага хуримтлуулсан байна. Үүнийхээ дараа тэрбээр Олон улсын эрүүгийн шүүхэд шалгалт өгч тэнцсэнээр 2005 оноос хойш энэ нэр хүндтэй байгууллагад ажиллажээ. Олон улсын эрүүгийн шүүх дэлхий нийтийг хамарсан гэхдээ гол төлөв геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг зэрэг эрүүгийн шинжтэй хэрэг дээр ажилладаг бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын хуульч Н.Орчлон энэ мэт олон хэрэг дээр ажиллажээ. Өнгөрсөн зуунд олон улсын хэмжээнд геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг зэрэг олон ч хэрэг үйлдэгдэж үүнийг шийдэхээр 2002 оноос албан ёсоор ажиллаж эхэлсэн Олон улсын эрүүгийн шүүхэд 2005 оноос хойш ажиллаж буй Монгол залууг энэ байгууллагын анхдагчдын нэг гэхэд нэг их хилсдэхгүй байх. Ямартай ч, Монгол залуу одоо 2007 оны 12 сарын 27-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эхэлсэн Кенийн улстөрийн хямралаас буюу өдгөө Кенийн хямрал гэгдэх болсон хэрэг дээр ажиллаж байна. Тухайн үед Ерөнхийлөгч Мвай Кибаки болон түүний өрсөлдөгч Райла Одинга нарын маргааны улмаас энэ хоёрыг дэмжигч иргэд сөргөлдөж улмаар үндэсний хэмжээний мөргөлдөөн болжээ. Олон улсын эрүүгийн шүүхээс тогтоосноор Кенийн үндэсний хэмжээний энэ мөргөлдөөний эхний хоёр долоо хоногийн дотор л гэхэд 700 орчим хүн амь үрэгдсэн байна. Мөн Найваша Кикую хотын төвд цугласан хүмүүс рүү байлдааны гурван нисдэг тэрэг гал нээсэн байна. Олон улсын эрүүгийн шүүх энэ мөргөлдөөний улмаас амь үрэгдэгсдийн нарийвчилсан тоог гаргахаар ажиллаж байгаа бөгөөд 1000-2500 хүн амь үрэгдсэн хэмээн тооцоолж байгаа аж. Ямартай ч, 2012 оноос хойш гурван жил энэ том ажил дээр ажиллаж буй Монголын өмгөөлөгч Н.Орчлон байгууллагдаа нэлээд чадвартай өмгөөлөгчөөр нэрлэгддэг юм билээ.     

Э.Төгс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Купить героин в ÐŸÐµÑ‚ÐµÑ€Ð³Ð¾Ñ „ купить Пятку ГулькевР¸Ñ‡Ð¸ матанга ру купить спайс в волжскоР¼ ru torch купить ЭйфоретР¸Ðº Нолинск купить Гари Гарисон Котовск купить СК Крист Белые РаменскР¾Ðµ купить Гарисон Форд Фатеж купить Пятку Асбест поймали на закладкРµ что будет спайса купить Фен Валдай Стаф в Любим Ð¡Ð°Ð¼Ð¾Ð´ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ фен для SMD компонеР½Ñ‚Ð¾Ð² | МастерсРºÐ°Ñ СамоделРºÐ¸Ð½Ð° как Ð¿Ñ€Ð¸Ð½Ð¸Ð¼Ð°Ñ ‚ÑŒ экстази Ð­ÐºÑÑ‚Ñ€Ð°ÐºÑ †Ð¸Ð¾Ð½Ð½Ñ‹Ð¹ опий Экстази RED BULL купить Ляпка Коломна ЗакладкР¸ кокаин в ИвангорР¾Ð´Ðµ spice в НовокуйР±Ñ‹ÑˆÐµÐ²ÑÐºÐµ соль закладкР¸ харьков zozor мак курят Как из дикой конопли сделать химку Можно ли нюхать фенотроР¿Ð¸Ð» пластилР¸Ð½Ð¾Ð²Ñ‹Ð¹ папа купить Греча ПротвинР¾ мак курить Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ð¹ амфетамР¸Ð½ гашиш 1 грамм купить Бутик Бавлы купить МЁД Ногинск купить Порох Аркадак
IP:185.89.100.33  2018-03-09 04:03:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.