Хүмүүс: |
Үргэлж эрч хүч мэдрүүлж үзэгч олны сонорыг мялааж байдаг дуучин Т.Ариунааг мэдэхгүй хүн Монголд байхгүй. Түүний нөхөр бусдаас их хэмжээний мөнгө залилсан, бусдад авилга өгсөн гэх хэрэгт холбогдоод багагүй хугацааг үдэж байгаа. Гэсэн хэдий ч дуучин Т.Ариунаа зовлонгийн өмнө бууж өгөлгүй өөртөө тохиолдсон зовлонг бусдад нялзаалгүй өнөөдрийг хүртэл гялалзаж яваа. Тэрбээр фэнүүдийнхээ дунд хориод жил үнэлэмж өндөртэй хэвээр яваа. Энэ удаад дуучин бүсгүй маань залуучуудыг ӨӨРСДИЙГӨӨ ТАШУУРДАЖ, ӨРӨӨЛИЙГ ГҮЙЦЭЕ" хэмээн залуучууддаа уриаллаа.
- "Манай нийгэм ширүүн хөдөлж, орондоо орох завгүй, олзлолдон булаалдаж байгаа нь илхэн. Мөн хөрст дэлхий хурдалж, хөвчийн улс өрсөлдөн, хөнжилдөө унтах завгүй хөгжил өөд тэмүүлж байхад, бид сэгсэрсэн будаа шиг толгой түрүүгээ олохгүй, хаашаа явахаа мэдэхгүй дэмий хүч үрэн цаг алдана. Ийм бөгөөс чиглэл зорилгоо нэг болгож хөгжлийн гольдролдоо өөрсдийнхөө чиг зорилго болон үнэт зүйлсээ хэт сулруулахгүйгээр цаашид ямар хөгжлийн зам мөрөөр горльдролд нь оруулах вэ гэдгийг бодож хөдлөх хэрэгтэй болов уу? Зөнд нь хаяж цаг алдаж болмооргүй, гадны тусламж хүчин зүйлд найдалгүй, ямар нэг зүйлийг хүлээж суулгүй ӨӨРСДИЙГӨӨ ТАШУУРДАЖ, ӨРӨӨЛИЙГ ГҮЙЦЭЕ" хэмээн залуучууддаа уриаллаа.