Загвар өмсөгч О.Амгаланбаатарын бухимдал

2015/09/10
Share |
Хүмүүс:
Загвар өмсөгч О.Амгаланбаатарын бухимдал

Загвар өмсөгч О.Амгаланбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо шуудхан илэрхийлж орхидог нэгэн. Түүний бичсэнийг уншихад шулуухан зантай , хэлий гэснээ хэнээр ч заалгалгүй хэлчихдэг нэгэн гэж ойлгогддог. Тэрбээр энэ удаад цахим хуудсаараа дамжуулан нэг зүйлд ихэд бухимдаж буйгаа нийтэлсэн байна. Түүний бичсэн зүйлсийг уншихад үнэхээр сонирхол татахуйц, залууст нэгийг бодогдуулахуйц сэтгэгдэл төрүүлдэгийг нуух юун. Энэ удаад тэрбээр эрхээ хасуулсан жолооч нарыг өршөөлийн хуулинд хамруулж байгаад их л бухимдангуйгаар шүүмжлэн бичсэн байна. Түүний бичсэн сэтгэгдлийг засваргүйгээр хүргэе.

"Уудам нутгаар хөндлөн гулд ус гаталж, тал туулж ирэхдээ талын салхи, малын зүгээс өөр дүрэмд захирагдаж үзээгүй танхай, эрх чөлөөт Монголын үр сад гэж омогших дуртай. Дүрдээ итгээд дүрэмгүй амьдралд дэндүү дасчихсан. Цагдаа үзэн ядаж, төрөө муулахаас өөр зүйл мэдэхгүй, цаг барьж, хууль дагаж сураагүй бид хэнсэн билээ. Дүрэм зөрчөөгүй, согтуу машин бариагүйсэн бол эрхээ ингэтлээ ихээр хасуулж дүрвэгсдийн хуаран шиг өршөөлийн хуулийн дараа замын цагдаагийн газраар хачиг мэт шавах байсан билүү.

Нэг л их энэрэнгүй улс. Иргэд нь элгээрээ мөлхөж байхад, идсэн улсууд нь инээгээд л хэцүү нэртээсээ гараад ирнэ. Хүүг нь хөнөөсөн алуурчинг цаазын ялгүй орон гэж амь хэлтрүүлчихээд цагаатгал, өршөөлийн хуулиндаа хамруулж цагаас нь эрт суллаж ижий аавынх нь элгийг цөмлөж тохуурхана. Ийм хууль нь гууль болж хэрэгждэггүй гэсэн атлаа хийе гэсэн хүнд хэт олон шат дамжлагатай дарамт болдог хууль, төртэй байхад хоногийн хоолны төлөө шударга явснаас хормойноос нь чаргууцалдаж төрд шургалан идэж уугаад хожим нь баригдсан ч хоёр жил суучихаад насны хөрөнгөө хийсэн нь дээр санагдаж байна.

Ямар иргэд байна яг тийм төр байна. Ямар төр байна яг өөрсөддөө зориулсан дүрэм журам зохиодог гэдэг. Сүүлийн 4 засгийн дундаас сайлуулсан сайд дарга нэгийг ч мэдэхгүй юм. Ажлаа асар муу хийдэг аль эсвэл сайныг нь бид олж хардаггүй байх. Дуугарахаар нь популизм хийлээ гэнэ, дуу багатайг нь сандал суудлын бөглөө гэнэ. Сольж гэмээнэ нь л мань мэт шиг масс санаа амарна. Амарна ч гэждээ ахиад шинийг муулах эрэлд хатна. Хөөрхий тэр улстөрчид идсэн уусан эс бөгөөд гэмгүй хоргүй ч ийм л тавиланг туулах жамтай улсууд юм шиг байгаан. Магтуулах хоёр л шалтгаан бий. Улстөрөөсөө зайлаад өгвөл "одооны энэнээс нөгөө муу хэн чинь дээр байж" гэсэн үг мэр сэр сонсож мэднэ. Эсвэл наснаасаа эрт нүд аних хэрэгтэй. Хөөрхий тэр муу чинь Сайн хүн байсан юм гээд шударга шулуун, хийсэн бүтээсний туйл болж дуусна. Үр хүүхдүүддээ зөвөөр дурсагдахын тулд үүн шиг зөв зам байгаа юм болов уу даа. Заза муу ёр түй түй.

Хүн гэдэг ер нь цагаа тулахаар амиа боддог хөгийн бодьгал шүүдээ. Би ч өөрийгөө мэднэ, та ч хүлээн зөвшөөөх хэрэгтэй!!! Улстөрчдийг асар их муулах мөртлөө хамаатан садан, найз нөхөд гээд ойр тойрноос нь хэн нэгэн тэнд байдаг бол тэгээд бүр тэрийгээ зулгааж амьдардаг бол муу үг сонсноо за даа гонждоо. Оюутолгойд ажилладаг ар гэртэй хүн гэрээнийх нь мөн чанарыг мэдээгүй байж л хараар ямар их өмөөрөв. Эсрэгээрээ над шиг мэдээлэлгүй, мэдээлэл уншаад ч ойлгохгүй юмнууд нь яасан балиар хараар будав. Хүн тэр дундаа бие хүн болж төлөвшөөгүй, үзэл бодлыгнь хэдхэн цаасаар худалдаж авч болох хар масс гэдэг ийм л аюултай(нэг нь би).

Одоо замын цагдаа дээр жолооны үнэмлэхээ гарах ээлжээ хүлээж буй хүмүүсээс муу үг сонсноо гонж. Иргэддээ ийм хайр төр нь зарлахад эргүүлээд төрдөө хайртай болох жишээний. Хайрлалцах ч сайхан л даа. Харин дүрэмгүй амьдраад, алдаа гаргасан ч толгойг нь илсээр байгаад аав ээждээ эрхэлдэг эрх хүүхэд шиг болгочихвийдээ мань мэтийгээ. Ийм эрх, эсвэл үзэл бодлын зөрчлийг нэгтгэх үүднээс л уул нь хууль дүрмийг зохиодог юм шиг байналээ. Даанч..,

Эрхээ хасуулсан жолоочид хийгээд ээж аавыг нь нулимстай нь хатаах гэм хийсэн гэмт хэрэгтнүүд, идэж уусан авилгачдад ч ялгаагүй төр нь төмөр нүүрээ харуулсан ч махан нүүрээ харуулаад маргааш бүү алдаарай хэмээн өршөөж байгаа нь энэ биз. Дахиж бүү алдаарайдаа.
Эцэст нь хэлэхэд та бидний талын салхинаас өөр ташуур надад байсангүй гэж бодох чинь буруу юм билээ шүү. Тэгэж ярих юм бол тэр бүдүүлэг гэх өвөг дээдэс чинь дэлхийд анх хууль дүрэм, төрт ёстой тулгар төрийг байгуулж байсан юм бишүү"

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Ãóêîâî êóïèòü Ãèäðîïîíèêà Afgan Kush Ïîëüçîâàòåëüñêè å ñåðâåðû Êóïèòü çàêëàäêè àìôåòàìèí â Ìèõàéëîâêå Êóïèòü mdma â Ìàëàÿ Âèøåðà Купи клад в обход блокироР²ÐºÐ¸ роскомнР°Ð´Ð·Ð¾Ñ€Ð° Áàãðàòèîíîâñê êóïèòü çàêëàäêó Ìåôåäðîí (ìèô) Ñåäüìàÿ ñêîðîñòü Êàâêàçñêèõ Ìèíåðàëüíûõ Âîä íà êàðòå Øóìèõà êóïèòü Ãàøèø [AB] Ìîñêâà Ïåðîâî êóïèòü MDMA òàáëåòêè Áåëîâî êóïèòü Cocaine Premium: Peru Àëàòûðü êóïèòü MDMA Pills - BLUE Ñåðàôèìîâè÷ êóïèòü Ìåòàäîí VHQ Íîâîìè÷óðèíñê êóïèòü çàêëàäêó Øèøêè White Widow Купить закладкР¸ метадон в МуравлеР½ÐºÐµ Ìóðìàíñê êóïèòü METHADONE Þðþçàíü êóïèòü çàêëàäêó Ecstasy - UPS Àôèíû êóïèòü Ìåôåäðîí â ìåëêèõ êàìíÿõ/ìóêå ýêñòàçè ïîä ÿçûê Как зайти на свимпул Çàêëàäêè àìôåòàìèí â Òîñíî Íîâîêóáàíñê êóïèòü çàêëàäêó MDMA Pills - BLUE Ùèãðû êóïèòü VHQ Cocaine 98% Bolivia êóïèòü ËÑÄ Ñåâåðîìîðñê Êóïèòü Ìåòàìôåòàìèí â Ñâåòëîãðàä ЗакладкР¸ в Ð‘Ð¾Ð³Ð¾Ñ€Ð¾Ð´Ñ ÐºÐµ Óñòü-Äæåãóòà êóïèòü MDMA Pills - GREEN êóïèòü ôåíàìèí Ãîëèöûíî Áîêñèòîãîðñê êóïèòü çàêëàäêó Êîêàèí Ãäå â ñìîëåíñêå êóïèòü ñïàéñ Ïîäîëüñê êóïèòü çàêëàäêó Ìåôåäðîí [ìåëêèå êàìíè/ìóêà] HQ Àñòðàõàíñêàÿ îáëàñòü êóïèòü VHQ Cocaine 98,8% Ecuador Çàêëàäêè MDMA â Òàéøåòå Êóïèòü Íàðêîòèêè â Ëàíãåïàñå MDMA â Øåëåõîâå Òóàïñå êóïèòü LSD êóïèòü êðèñû Îðåíáóðã Ýêñòàçè â Áåëîðåöêå
IP:185.223.165.172  2018-08-11 22:10:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.