Амьддаа хөшөөгөө босгосон 10 эрхэм

2015/09/14
Share |
Хүмүүс:
Амьддаа хөшөөгөө босгосон 10 эрхэм

1. Арнольд Шварценеггер
Огайо мужийн Колумбуст жил бүр болдог 24 дэхь удаагийн спорт наадмын үеэр Арнольд Шварценеггер өөрийн хөшөөнийхөө нээлтэнд оролцох байсан нь саяхан. Хөшөөний өндөр 2,5 м, жин нь 260 кг.

2. Сильвестр Сталлоне
1982 онд Сильвестр уран барималч А. Томас Шомбергт Рокки Бальбоагийн хөшөөг босгох санал тавьжээ. Ингээд 2,6 метрийн өндөртэй энэхүү хүрэл хөшөө Филадельфийн урлагийн музейн өмнө сүндэрлэжээ.

3. Мэри Тайлер Мур
“Шоу Мэри Тайлер Мур” нэвтрүүлэг эхлэхэд Мэри Ричардс малгайгаа дээш нь авч шидээд камер луу харан инээмсэглэжээ. Харин энэ агшинг нь TV Land компанийн захиалгаар барималч Гвендолин Гиллен Миннеаполист 2,5 м өндөртэй хөшөөг босгожээ.

4. Вуди Аллен
2002 онд Испанийн Овьедо хотод нэр найруулагчийн бронзон хөшөөг босгожээ.

5. Генри Уинклер
2008 онд Милуоки хотод Генри Уинклерийн хүрэл хөшөө боссон.

6. Боб Марли
1983 онд скульптор Кристофер Гонсалесийн бүтээсэн Боб Марлигийн хөшөө олон маргаан, шүүмжлэлийн эзэн болж байлаа. Энэ хөшөөг одоо Ямайкийн Очо Риос хотод харж болно

7. Люсиль Болл
“Би Люсид хайртай” хэмэх энэ хөшөө Палм-Спрингст оршдог.

8. Брюс Ли
Тэр Сан-Францискод төрсөн ч Хонконгод гэр нь байсан. Харин 2,5м өндөртэй энэ хөшөөг фанатууд нь 100.000 доллар цуглуулан Хонконгод сүндэрлүүлжээ.

9. Энди Гриффит, Рон Ховард
Тэдний хүрэл хөшөө умард Каролиний Роли хотод бий.

10. Кэри Грант
2001 онд түүний бэлэвсэн эхнэр 60.000 доллараар хөшөөг нь хийлгэжээ. Скульптор нь Грэм Иббесон



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.