Фэйсбүүк таалагдсангүй буюу “Dislike” товчлууртай болно

2015/09/16
Share |
Хүмүүс:
Фэйсбүүк таалагдсангүй буюу “Dislike” товчлууртай болно

Фэйсбүүк тун удахгүй таалагдсангүй буюу “Dislike” товчлууртай болох гэж байгааг үүсгэн байгуулагч нь мэдэгдсэн байна. Марк Цукерберг энэ тухайгаа өчигдөр мэдэгдсэн байна. Тэрбээр “Фэйсбүүк байгуулагдсан цагаасаа л ганцхан сонголттой байсан. Таны оруулж байгаа мэдээ, мэдээлэл, зураг бусдад таалагдахгүй байсан ч  хэрэглид “Like” буюу таалагдлаа товчлууруудыг дардаг. Эсвэл тэр мэдээллийг алгасдаг байсан. Харин тун удахгүй бид таалагдсангүй гэх товчлууртай болно. Энэ товчлуурыг олон жил хэрэглэгчид хүлээсэн. Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл фэйсбүүкчдээ. Гэхдээ би нэг зүйлчийг хүсч байна. Танд таалагдахгүй зураг, мэдээллийн дор “Dislike” хийх нь буруу. Харин энэхүү товчлуурыг гунигтай, сэтгэл өвтгөсөн, сэтгэл түгшээсэн мэдээллийн дор дарах хэрэгтэй. Бусдыг хүндэлье фэйсбүүкчидээ” гэж хэлжээ.

Өнөөдрөөс эхлэн фэйсбүүкийн ажилчид тус товчлуурыг бүтээхээр ажиллаж эхэлж буйг Цукерберг онцолсон юм. Энэхүү товчлуурыг энэ ондоо багтаан туршилтаар ашиглах болно хэмээн Фэйсбүүк компаниас мэдэгдсэн байна

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.