Hewlett-Packard 30 мянган ажилтнаа хална

2015/09/23
Share |
Хүмүүс:
Hewlett-Packard 30 мянган ажилтнаа хална

Принтер, компьютер, бусад програм хангамжийн салбарт маш амжилттай олон нийтэд танигдсан Hewlett-Packard ойрын хугацаанд 25-30 мянган ажилтнаа цомхотгох болсноо зарлалаа. Компани ирэх 11дүгээр сар хүртэл хоёр удаагийн төлөвлөгөөгөөр цомхотголын үйл ажиллагааг явуулах юм байна.

Сүүлийн жилүүдэд Hewlett-Packard зах зээлд үлэмж хэмжээний алдагдал амсах болсон бөгөөд хэвлэх төхөөрөмж, компьютер худалдан авагсдын тоо тооцоолсноос хурдтай буурсантай холбоотой аж. Тус компанийн мэдээлснээр зөвхөн энэ оны байдлаар 2.7 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн бөгөөд зардлаа тэр хэрээр танах шаардлагатай тулсан юм. Тиймээс хүний нөөцийн бодлогодоо дахин хуваарилалт хийх шийдвэрийг компанийн Удирдах Зөвлөл гаргажээ.

Wall Street-ийн шинжээчид тус компанийг ойрын жилүүдэд үүнээс ч илүү хямрал хүлээж байгааг анхааруулав. Учир нь дэлхийн зах зээлд ширээний компьютер, нөүтбүүк, хэвлэх төхөөрөмжийн хэрэглээ маш ихээр буурч эхэлсэн юм. Технологийн салбарт амжилттай явсан HP илүү зоримог, шинэ зүйл сэдэхгүй бол компани энэ хэвээр 2018 оны хавар гэхэд бүр мөсөн дампуурах аюул нүүрлэжээ. Hewlett-Packard компани анх 2012 онд 55 мянган ажилтнаа чөлөөлснөөс хойш хямралд өртсөнөө зарласан юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.