Г.Маралмаа ухаан алдаж, шүүх хурлыг хойшлууллаа

2015/09/24
Share |
Хүмүүс:
Г.Маралмаа ухаан алдаж, шүүх хурлыг хойшлууллаа

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд дөрвөн настай охиныхоо аминд хүрсэн хэрэгт буруутгагдаж буй Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 10.40 цаг орчимд эхэлсэн.

Шүүх хурал эхлэх үед шүүгдэгч Г.Маралмаа ухаан алдаж, түргэн тусламжийн машинаар түүнийг авч явлаа.

Ийнхүү шүүгдэгчийн биеийн байдлаас шалтгаалан шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 7 хүртэл хойшлууллаа.

Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард болсон бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Тухайн үед Улсын яллагчийн зүгээс Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар яллах дүгнэлт үйлээд байсан.

Харин нэмэлт мөрдөн байцаалтын явцад Т.Цогтын зүйл ангийг өөрчилж, бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дугаар зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд байна. Энэ зүйл ангиар хэрэв буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ял шийтгэх юм.

Түүнчлэн Г.Марлмааг 91.2.15 /хүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж/, 91.2.12 /онц хэрцгий аргаар/ хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа. Энэ зүйл ангиар шүүхээс гэм буруутай гэж үзвэл 15-25 жилийн ял шийтгэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Íîâîìîñêîâñê êóïèòü Òðèïòàìèíû Áàõðåéí êóïèòü øèøêè Áóëë-Øîàëñ êóïèòü çàêëàäêó ãàøèø ßññû êóïèòü çàêëàäêó øèøêè Спайс купить краснодР°Ñ€ Ìîëîêîâî êóïèòü ìàðèõóàíó Êîëàð Ãîëä Ôèëäñ êóïèòü ìàðèõóàíó Ìèêñû êóïèòü ñïàéñ òàìáîâ Âåðõíèé Óôàëåé êóïèòü êîêñ êóïèòü Âèíò Êåìü Âîäçèñëàâ-Ñëàñê
IP:91.204.14.143  2018-08-07 15:37:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.