Нийслэлийн “шилэн данс” нэг иймэрхүү гэнэ

2015/09/24
Share |
Хүмүүс:
Нийслэлийн “шилэн данс” нэг иймэрхүү гэнэ

Улаанбаатар хот гэдэг их айл. Орж гардаг нь энэ хэмжээгээрээ их байдаг биз.  Тийм ч болохоороо Сэлбийн гүүрэн дээр 70 сая төгрөгөөр нэг усан хөшигөрхүү юм мэтийг хийлгэхдээ гар татаад байдаггүй байх. Хэдхэн хоногийн өмнө Даншигийг сурвалжилсаных нь  төлөө хэвлэлийнхэнд мөнгө тараасан тухай дуулиан дэгдээд өгсөн аваагүйдээ тулаад байгаа билээ.  Лавтайяа 10 гаруй сая төгрөг гэж дуулдаж байсан. Залгуулаад НИХ-ын төлөөлөгчид гэж амны хишигтэй хүмүүсөөрсдийгөө жилд 57 сая төгрөг, дүүргийн хурлынхан нь улиралд 5 сая төгрөгөөр урамшуулдаг тухай мэдээлэл түгээд байна. Ингээд бодохоор Нийслэл гэдэг  нэг хэсэг хүмүүсийн хувьд “Саалийн үнээ" юм байна аа.  

Угтаа энэ нь татвар төлөгчдийн  мөнгө. Энэ мөнгөний ард хөлс хүч, хичээл зүтгэл, ажил амьдралын төлөөх асгарсан хөлс байгаа болохоор дэндүү үнэ цэнэтэй, эргээд эх орон, иргэддээ үр өгөөж, наалдацтай байх учиртай. Гэтэл хэдэн арван саяар нь мөнөөх  усан хөшиг шиг юм хийчихээд шүүмжлэлийн хариуд “Сонгууль дөхөж байгаа болохоор хийсэн бүтээснийг маань харлуулж байна” гэж хээв нэг хэлээд  элгээ тэврэн ихэмсэглэх нь ариун явдал лав биш байх. Аль эсвэл улс орны эдийн засаг элгээрээ мөлхчихсөн ийм цаг үед хэдэн зуун сая төгрөгөөр  “даншиг” гэх тодотголтой ялгарч тодроод байх зүйлгүй, байдаг л нэг наадмыг Засгийн газрын  тогтоосон цаг улирлын хязгаарлалтыг үл тоомсорлон хийх нь эх оронч сэтгэлийн илэрхийлэл мөн үү.  Хийж болох энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jakasubhdqs fl8Xbcjpmusxmtqgkl, [url=http://hbsrvvygmefs.com/] hbsrvvygmefs[/url], [link=http://irjvemibwywa.com/ ]irjvemibwywa[/link], http://uwwuzyyddvgg.com/
IP:31.184.238.151  2019-07-19 03:06:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.