Япончууд Ж.Оргилболд начныг араг ясаа худалдах гэрээслэл үлдээлгэхээр өндөр үнэ амлан өдөр шөнөгүй гуйж явна

2008/06/05
Share |
Хүмүүс:
Япончууд Ж.Оргилболд начныг араг ясаа худалдах гэрээслэл үлдээлгэхээр өндөр үнэ амлан өдөр шөнөгүй гуйж явна

Талийсан хойно нь хүртэл ясыг нь өндөлзүүлэхийг цээрлэж явдаг монгол түмэнд маань энэ мэдээ таагүй сонсогдож байгаа байх. Гэвч сониуч зан нь дийлсэн арлын орныхон монголчуудын тэрхүү таагүй харцыг ч анзаарах сөхөөгүй яваа бололтой. 2 метр 13 см өндөр нуруу нь үндэсний бөхөд “гоёдсон” Оргилболд начин спортоо орхин хувийн амьдралдаа анхаарал хандуулсан. Түүнийг ийнхүү эрт зодог тайлахад хэдэн жилийн өмнөх тархины хүнд гэмтэл нь нөлөөлсөн гэдэг бөгөөд багш бүсгүйтэй ханилж, ОХУ-ын Читид наймаа хийн амьдарч байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Зодог шуудагнаас татгалзаж, үзэгчийн суудалд шилжсэн хэдий ч бөхдөө хайртай монгол түмэн Ж.Оргилболд начинтай холбоотой мэдээлэлд анхаарал хандуулж сураг ажиг тавьж байдаг. Тиймдээ ч Япончуудтай холбоотой энэхүү мэдээллийг бидэнд дуулгасан юм. Начин спортоо орхих болсон нь эрүүл мэндтэй нь холбоотой боловч өөр нэгэн шалтгаан байгааг ойр дотныхондоо ярьжээ. Түүний өгүүлснээр нас барсных нь дараа араг ясыг нь авах хүсэлт бүхий бичиг баримт сугавчилсан хэдэн Япончууд хаа яваа газар нь дагаж, саналыг нь хүлээн зөвшөөрөхийг хүсдэг байна. Хэдэн жилийн өмнө хүнд зодуулан гэмтлийн эмнэлэгт байхад нь сурагласаар ирж уулзан, өвчтэй байтугай эрүүл хүн эгдүүцэхүйц саналаа тавьж байжээ. Хүнд өвчинд шаналж, үхэл амьдралын зааг дээр байсан начин бэлгэгүй үг тээж ирсэн урилгагүй зочдыг хөөхөөс наагуур юм болж явуулсан ч, хамгийн гэх тодотголд дуртай Япончууд өнөөг хүртэл хаа явсан газар нь дагаж “Японд үнэгүй аялуулж, хэдэн сараар ч хамаагүй амьдруулъя. Хангалттай мөнгө төгрөг өгье. Тэгээд таныг нас эцэслэсэн хойно араг ясыг тань өндөр үнээр авъя. Хамгийн гол нь та одоо гэрээслэл бичих ёстой” хэмээн тулгах болжээ. Ийнхүү амьд хүний араг ясыг авахаар улайрч байгаа тэдгээр нөхдүүдээс жийрхсэн начин гэр бүлийнхэнтэйгээ баруун Европ руу гарч амьдрах бодолтой байгаагаа найз нөхөддөө дуулгажээ. Начны энэ яриаг зөвхөн хувь хүнд хамаатуулан ойлговол дэндүү харалган болох байх. Энэ бол Монгол улс иргэнийхээ аюулгүй байдлыг хангаж чаддаггүйг гадныхан далимдуулж, монголчуудыг эх оронд нь дээрэлхэж байгаагийн бас нэгэн жишээ. Зүй нь бол энэ тохиолдолд Монголын төр, хууль цагдаагийнхан эх орондоо харийнханд элэг бариулж байгаа иргэнийхээ эрх ашгийг хамгаалж, бүхнийг мөнгөөр худалдаад авчихаж болно гэсэн ядмаг сэтгэлтэй харийнханд хариуцлага тооцох ёстой. XX зууны хамгийн өндөр хүн гэгддэг “өндөр” Гонгорын араг яс Монголд байдаггүйг үр ач нар нь барин тавин баталдаг. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан шиг бодолтой хүмүүс Монгол ёс жудгийг уландаа гишгэж, үхсэн хүний ясыг өндөлзүүлсний бодит жишээ энэ. Монголчууд эх орондоо ингэж элэг бариулж, доромжлуулж байхад хүний нутагт яадгийг төсөөлөхөөс нуруу руу хүйт даана…..

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
billige fodboldtrøjer Astonishingly user friendly website. Tremendous details readily available on couple of clicks on. billige fodboldtrøjer http://lisajobarr.com/members/ tonyareno45076/profile/
IP:210.203.32.104  2018-06-06 14:01:12
billige fotballdrakter czhgwex fodboldtrøjer børn kcphz03 9tunwx2 fotballdrakter yp2ktwog3a epbmvoy0 fotbollströjor k5snc8rz gea1rw04cm maglie calcio poco prezzo vd90wk
IP:175.42.47.253  2018-08-02 12:58:41
fodboldtrøjer børn o83a9h http://ukrtextile.in.ua/compon ent/k2/itemlist/user/1652947.h tmlfotbollströjor barn n1w2u78 a9o23mdt0l http://marksmithmotortraders.c om.au/UserProfile/tabid/43/Use rID/398659/language/en-US/Defa ult.aspxbillige fodboldtrøjer kaqhsojfve br6ohiy7t http://vip126.cafe24.com/board _pDmO72/888606billige fodboldtrøjer 7bvki2tyj8 q2gh3c http://g-position.com/index.ph p/component/k2/itemlist/user/7 2833fodboldtrøjer n6q9tm
IP:1.234.31.51  2018-08-10 05:43:07
magliette calcio I enjoy looking through your site. Cheers! magliette calcio http://www.northwestnoshings.c om
IP:175.42.43.249  2018-08-15 10:09:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.