Хүмүүс: |
Загвар өмсөгч О.Амгаланбаатар саяхны нэг өдөр сохор болзоонд явжээ. Тэрбээр сохор болзоонд явах болсны учир нь түүний тоглосон “Бид гурвын болзоо” кинотай холбоотой аж. Түүний тоглосон кино группынхан киног дэлгэцэнд гарч эхлэмэгц үзэгчдийн дунд тэмцээн зохиож гол дүрийн жүжигчидтэй болзоонд явж байгаа юм. Нүдэнд дулаахан хөөрхөн бүсгүйтэй нэг өдрийг хамт өнгөрүүлсэн болзогчид эгээ л хосууд юм шиг харагдаж байгаа юм. Сүүлийн үед эрэлттэй жүжигчний тоонд ороод байгаа О.Амгаланбаатар загвар өмсөгчөөс гадна цахим ертөнцөд үгийн урнаараа найзууддаа гайхагддаг нэгэн юм.