Хайрын хүч

2015/09/25
Share |
Хүмүүс:
Хайрын хүч

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий хүнд өвджээ. Ийм гуниг, ийм зовлон хүний амьдралд нэг л өдөр ирдэг, энэ хорвоо хатуу хорвоо...

 

Залуухан үзэсгэлэнтэй гэргий, хайртай энхрий охиноо өрөвдөн хайрлахын цагт ямар ч эр хүний хат эмтрэн нурах мэт санагдах биз ээ.  Гэлээ гэхдээ хатууг зөөлнөөр давна. Дээгий тэр гунигийг дуутайгаа хамт туулан гарах гэж хичээж байна. Тэр хүчийг хэн өгч чадна гээч... Бид өгч чадна.

 

“Номин талст” хамтлагийн дууг сонсч, шүтэж, дуулж ирсэн зуу зуун залуус, бүхэл бүтэн нэгэн үе Монголд бий. Тэднийг маргааш болох “Номин талст” хамтлагийнхны санаачилсан хандивын тоглолтод хүрэлцэн очоосой гэж хүсмээр байна. Энэ тоглолт дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэр бүлд хайрын хүч,  тасалбараас олсон орлого түүний гэргийн эмчилгээнд амины дайтай ач тус болон очих болно. “Номин талст” дуулах, “Номин талст”-ыг очиж сонсох та бидний уулзахын шалтгаан Т.Дэлгэрмөрөнгийнх гэж нэгэн сайхан өрх айлын төлөө байх юм.

 

...Хавар зуны улирлыг мэдрэлгүй, хайрынхаа амь насны төлөө зүтгэсээр, тэмцсээр би өнөөдөртэй золгож байна. Ийм урт хугацаанд хайртын минь охин, бид хоёрыг гэсэн сэтгэл ямар агуу болохыг улам бүр ойлгож байна.  Харамсалтай нь, одоо бидний итгэл найдварсуларч, тэр минь миний гарыг атгахаа болих гээд байна... Түүнгүй ертөнц охин бид хоёрт байгаад хэрэггүй мэт...

 

Дээгий ингэж бичжээ. Сэтгэл өвдөөд, дагаад гунигламаар... Гэхдээ гунихгүй, уйлахгүй, Дээгийдээ, түүний гэр бүлийн өвдсөн зүрх сэтгэлийг хайраар улам гэрэлтүүлмээр байна.

 

Дээгийгийн уянгын дуунууд цаанаа л нэг чин сэтгэлийнх байдаг. Тэр дуунуудыг сонсохоор хатуу хөтүү бүхэн уярч, зөөлрөх юм шиг санагддаг. Дээгий хайрын дууг үнэхээр гоё дуулдаг. Түүний “Амин зүрх” цомгийг хамгийн уянгалаг, хайрын романсаар дүүрэн, жинхэнэ зүрх сэтгэлийн аялгуу гэж нэрлэмээр...

 

Тийм ч болохоор “Номин талст”-ын урилгыг хүлээн авч, Дээгийгээ дэргэдээ гэргийгээ дагуулаад хайрын дуу аялан алхах тэр мөчийн төлөө хамтдаа уулзмаар байна. 

 

Та хоёрын хайр хүчтэй шүү, Дээгий. Тэр хайрын төлөө бид зүрхнээсээ залбирна аа.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bujin Mash huchtei emegtei yumaa.ter hund ovchtei baihdaa biee iim saihan avch yvsan bn sh dee. Taivan noirsooroi.um maani pad ”mi hum.
IP:94.239.109.128  2018-09-26 04:09:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.