Агийг айл гэр үймүүлж байх хойгуур ”Киви” бүл нэмэв үү?

2015/09/28
Share |
Хүмүүс:
Агийг айл гэр үймүүлж байх хойгуур ”Киви” бүл нэмэв үү?

Ая зохиогч Б.Ангирмааг урлагийнхан дундаа нэлээд өндөр шалгууртайн дээр чанга хатуу нэгэн гэдэг. Тэрбээр гурван өнгийн хослол болсон, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг нэгтгэсэн “Киви” хамтлагийг эх барьж, урлагт өөрийн гэсэн орон зайтай болгоод амжсан.
Хамтлагийн бүсгүйчүүд нөхөр дагаж, хүүхэд гаргаж, гүйгээд байхаар нь тэрбээр “Банана” нэртэй хөвгүүдийн хамтлаг өлгийдөн авлаа хэмээн тунирхаад ч амжсан. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл “Киви”-тэйгээ л зууралдаж буй.
Тэгвэл хамтлагийн гишүүдээ нөхөрт гарч, хүүхэд төрүүлэхээр нь “тэтгэвэрт нь суулгачихдаг” тэрбээр саяхны нэгэн тоглолтон дээр залуу дуучин Хишгээг онцлон “онилсон” юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Пянз дуугарч байгаа юм шиг сайхан дууллаа” хэмээн магтаж, тайзан дээр гарч ирэн баяр хүргэсэн.
Түүнчлэн Б.Ангирмаа “Киви” хамтлагтаа дуучин Хишгээг авах гэж байгаа яриа чих дэлсэх болсон. Олны яриа ортой гэдэг шиг гундаж буй тус хамтлагт Хишгээ үнэхээр л содон имиджийг бүрдүүлнэ. Тус хамтлагийн ази царайтай гишүүн Агий сүүлийн үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг дагаж гүйгээд, уран бүтээлээ хойш тавих болсон билээ. Гэвч Агий жийгдэж, Хишгээ “Киви”-д бүл нэмэх үү, үгүй юу гэдэг асуултыг эргэлзээ тайлагдаж тус хамтлаг 4 гишүүнтэй болж байх шиг байна.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.