“Би бусдаас өөр, энэ чинь л гоо үзэсгэлэн”

2015/09/28
Share |
Хүмүүс:
“Би бусдаас өөр, энэ чинь л гоо үзэсгэлэн”

Төрөлхийн хоёр хөлгүй, 23 настай загвар өмсөгч бүсгүйн амжилтын түүх сүүлийн хэд хоног интернэтэд тренд болоод байна.

Каня Сессэр гэх Тайланд бүсгүй өдгөө дотуур хувцасны моделиор ажиллан, өдөрт 1000 ам.долларын орлого олдог алдартай нэгэн болжээ.

Түүнийг төрөөд 7 хонож байхад эцэг эх нь нутгийн буддын сүмд орхиж, таван настай байхад нь нэгэн гэр бүл үрчилж авчээ. Ингээд түүнд бусдаас өөр байна гэдэг тийм ч муу, муухай зүйл биш гэдгийг ойлгуулж, итгэл найдвар өгсөн байна.

Бяцхан охин 15 нас хүрээд загварын ертөнцөд хөл тавьжээ. Эхлээд спортын хэд хэдэн брендтэй хамтран ажиллаж, чамгүй амжилт олсон байна. Харин дотуур хувцасны модел болсноор олны танил болж эхэлжээ.

Тэрээр “Би бусдаас өөр, энэ л жинхэнэ гоо үзэсгэлэн биш гэж үү. Би гоо үзэсгэлэнтэй, дур булаам байхад заавал хөлтэй байх албагүй гэж боддог. Хүн бүр дахин давтагдашгүй. Тэрүүгээрээ байж чадаж байвал л тэр хүн төгс байдаг гэж би боддог. Би загвар өмсөгчийн карьераа үргэлжлүүлнэ. Бас 2018 оны олимпод оролцохоор төлөвлөж байгаа” хэмээн ярьжээ.

Каня бага байхаасаа л тэргэнцэр дээр суух дургүй, тэрний оронд скейтбоардтой явдаг байжээ. Түүний баруун гар нь гурван хуруутай, хоёр хөлгүй гэх мэт олон дутагдал байгаа ч тэр үүнийгээ дутагдал биш зүгээр л бусдаас өөр байгаа байдал хэмээн хүлээн авч, сэтгэл өөдрөг, амжилттай яваа нь олон хүнд итгэл найдвар өгдөг байна.

Түүнийг ирж лекц уншиж өгөөч гэх хүсэлт олон газраас ирдэг болсон учраас бүсгүй илтгэгч болохоор суралцаж байгаа аж.

Т.АНУ


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mia pron khalifa Q7TzuG Very nice article and straight to the point. I don at know if this is in fact the best place to ask but do you people have any thoughts on where to employ some professional writers? Thx
IP:89.28.10.242  2018-12-21 06:37:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.