Эгчийгээ есөн удаа хутгалсан Д.Барячимэг хэвлий, гуяндаа мэсний шархтай иржээ

2008/06/05
Share |
Хүмүүс:
Эгчийгээ есөн удаа хутгалсан Д.Барячимэг хэвлий, гуяндаа мэсний шархтай иржээ

Одоогоос найман жилийн өмнө Улсын начин Ж.Даваажавыг төрсөн охин нь хутгалж амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг гарч байлаа. Гэтэл тэр охин Д.Баярчимэг нь өнгөрсөн сарын 29-нд дахин аймшигт хэрэг үйлджээ. Тэрбээр төрсөн эгчийгээ есөн удаа хутгалсан гэнэ. Д.Баярчимэг нь сэтгэцийн өвчтэй, уг өвчин нь дахин сэдэрч, оюун санаанд нь нөлөөлж, өөрчлөлт орж ийнхүү дахин хэрэг хийсэн байна. Тэрбээр одоогоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоёрдугаар тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүний биеийн байдлын талаар тус эмнэлгийн тасгийн эрхлэгч Н.Отгонтой уулзаж тодруулсан юм.

-Д.Баярчимэг танай эмнэлэгт хэзээ ирсэн, биеийн байдал нь ямар байна?
-Өнгөрсөн сарын 30-ны өдрийн 15.20 цагт манай эмнэлэгт ирсэн. Анх ирэхдээ биедээ нэлээд олон шархтай, бүдүүн гуядаа 7-8 см-ийн урт зүссэн мөн хэвлийн тус газраа хутгалсан, чихэнд нь хий юм сонсогддог гэсэн оноштой ирсэн. Тэгэхдээ үүнийг манай эмнэлгийн мэргэжлийн үг хэллэгээр бол “Солиоролтой байгаа ч солиорлоо эмчээс нууж байна” гэдэг юм.
-Энэ охин уурласнаас болоод эгчийгээ хутгалсан гэсэн үү?
-Д.Баярчимэг одоо 25 настай ч сэтгэцийн их хүнд өвчтэй учраас гэнэт уурласнаас болоод өөрийгөө болон эгчийгээ хутгалсан байсан. Тиймээс бид түүнийг хөнгөн даруулгатай хэвтүүлж байгаа. Одоогоор бие засах болон хоол идэхэд нь суулгаж байгаа. Өвчтөн маань нойр, хоолондоо сайн. Эмч хүний хувьд түүнийг буруутгах зүйл надад алга.
-Ямар эмчилгээ хийж байгаа вэ?
-Гуя болон хэвлийнх нь шархыг эмчилж байна. Яг өнөөдрийн байдлаар бол ярилцах хэлбэрээр эмчилгээг хийгээд эхэлсэн. Биеийн байдал бол ерөнхийдөө сайн байна. Даралт 110-70-тай хэвийн байгаа.
-Өмнө нь танайд эмчлүүлж байсан юм уу?
-Тийм ээ. Д. Баярчимэг өмнө нь манай эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Эмнэлгээс гараад cap гаруй болоод өнгөрсөн 30-ны өдөр эргээд өвчин нь сэдэрч ирсэн. Одоогоор хуулийн тасагт хэвтэж байна. Энэ нь сэтгэц нь хөдлөөд ямар нэг хэмжээгээр гэмт хэрэг хийсэн бол цагдаагийн хяналтад ордог зориулалтын тасаг юм. Орохоос ч өөр арга байхгүй л дээ.
-Д.Баярчимэгийг ар гэр нь эргэж ирж байгаа уу?
-Дөнгөж сая гэхэд ээж нь гэж 50 гаруй насны хүн ирсэн одоо уулзаж байна. Та нар уулзаад хэрэггүй байхаа.
-Сэтгэцийн өвчтэй хүн хавар, намар өвчин нь сэдэрдэг гэдэг байх аа?
-Би 18 жил энэ эмнэлэгт ажиллаж байна. Өвөл, зун, намар, хавар гэлтгүй л ачаалал яг адилхан байдаг юм. Хавар, намар хоёр их ачаалалтай болдог гэх юм уу өвчтөнүүд маань тэр хоёр л улиралд сэдэрч ирдэг гэх ойлголт байхгүй.
-Танай энэ эмнэлэг их хуучирсан байна шүү?
-Монгол Улсын хэмжээнд ердөө ганцхан байдаг эмнэлэг гэхэд нэг иймэрхүү царайтай л байна. Тэгэхэд бид хүний эрх гэж яриад ял авсан ялтнаас дор байранд өнөөдөр ажиллаж амьдарч байна.
-Амьдарч байна гэсэн чинь юу гэсэн үг вэ?
-Манай эмнэлэг бусад эмнэлгээс ялгарах нэг зүйл нь бол өвчтөнүүд маань cap, жилээр хэвтэн эмчлүүлдэг. Хэрвээ хүний эрх гэж байдаг л бол энд эмчлүүлж байгаа эдгээр өвчтөнүүд өнөөдөр тав тухтай тохилог орчинд л эмчлүүлэх ёстой. Гэтэл нэг ийм л сэтгэл эмзэглүүлсэн байранд л амьдарч байна даа.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Шагонар купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Героин Ð½Ð°Ñ‚ÑƒÑ€Ð°Ð»Ñ ŒÐ½Ñ‹Ð¹ Боготол купить MDMA Crystal [Import] Кузнецк купить крек Ð£Ð»ÑŒÑÐ½Ð¾Ð²Ñ ÐºÐ°Ñ область купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ VHQ Cocaine 98,8% Ecuador Купить АмфетамР¸Ð½ в Выкса НововорР¾Ð½ÐµÐ¶ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ecstasy: Yellow Homer 200mg КарачаеР²Ð¾-ЧеркеÑ
IP:141.101.132.243  2018-09-07 19:10:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.