“Ичтэл нь шейр” хийх нь зөв үү

2015/09/29
Share |
Хүмүүс:
“Ичтэл нь шейр” хийх нь зөв үү

Америкийн нэгэн PR компанийн захирал Жастин гэж эмэгтэйн тухай бодууштай жишээг TEDxGlobal арга хэмжээнд илтгэл тавьсан Жон Ронсон ярьжээ. Жастин Твиттерт 100 гаруйхан дагагчтай орой бүр нэг онигоо жиргэдэг ч нэг ч фаворит, рэтвийт авдаггүй интернэт хэрэглэгчдийн хувьд тун “амжилтгүй” гэж болохоор жиргээч байж.

Харин нэг орой “Африк явах гэж бна. ХДХВ тусахгүй байх гэж найдна” гэсэн хошигнол оруулчихаж. Тухайн үед урьдын адил ямар ч хариу үйлдэл байгаагүй бөгөөд Жастин шууд унтжээ.

Тэгтэл 11 цагийн дараа босохдоо тэр хорвоогийн хамгийн муу хүн болсон байв. Доромж утгатай хошигнолын хариуцлагыг интернэт хэрэглэгчид түүнд амьдралыг нь бусниулан хүлээлгэсэн бна.

“Жастиныг ажлаас хал”, “Жастин ХДХВ тусаасай” гэхчлэн үй олон твийт явахтай зэрэгцэн дараачийн 20 хоногт Google-д түүний нэрээр 1.5 сая гаруй хайлт хийгдсэн аж. Цаашлаад Google энэ интерактив идэвхийн дунд ойролцоогоор 100 мянга гаруй доллар “хийсэн” бол хэрэглэгчид өөрт ямар ч падлийгүй хэн нэгнийг үнэгүй ичээгчид болжээ. Эцэст нь Жастин ажилгүй, ажилд орох эрхгүй, хүний нүүр харах аргагүй нэгэн болж хоцорсон аж…

Дуу хоолой, үзэл бодлоо шуудхан түгээх боломжгүй энгийн хүлээн авагчдад интернэт асар том боломж олгосон ч бид хэн нэгний хийсэн, өөрөө ч заримдаа хийдэг тэнэг үйлдлийг “ичтэл нь шейр” хийх шаардлагатай юу? Сэтгүүл зүйн сургуульд үзгээ шүүрэхээс өмнө тэр хүнд ч бас амьдрал байгааг бодож, ямар ч муу хүнд өөрийгөө өмөөрөх үг бий тул хоёр талын дуу хоолойг тэнцүү тусгахыг заадаг.
Уг нь энэ зөвхөн сэтгүүл зүй биш, хүн ёсны зарчим шиг байгаа юм.

Эх сурвалж : medium.com/@KhulanJ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.