Монголоос гаралтай 5 дахь үеийн Сибир шулам

2015/10/01
Share |
Хүмүүс:
Монголоос гаралтай 5 дахь үеийн Сибир шулам

ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч  “Сибирийн “шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова Монголд эргэн ирэхээр боллоо. Тэрээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан юм.  Тэрбээр өнгөрсөн жил анх удаа Монголд зочлохдоо “Зөн билгийн тулаан” реалити шоуны 6 дахь улирлын ялагч хүү Влад Кадонийн хамт ирж байсан юм.   

Зөн билэгч Елена Голунова нь “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн  хамгийн өвөрмөц, чадварлаг оролцогч юм.  Түүнийг урьсан дэлхийн олон орны урилгаас татгалзаж, сонин хэвлэлд ярилцлага өгөхөөс дөлдөг ч энэ удаад эх оронд маань өөрийн удмын үсэрсэн цусныхаа тав дахь үеийн дуудлагаар ийнхүү эргэн ирэх нь ээ.

Зөн билэгч Елена Голуновагийн увьдас, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг харах, үхэгсдийн ертөнцөд нэвтэрдэг гайхамшигт чадвар Оросын төдийгүй дэлхийн даяар гайхагдсан бөгөөд олон мянган хүмүүс түүнд хувь заяага даатгуулахыг хүсдэг.

 

Тэгвэл энэ удаа монголчууд түүнтэй нүүр тулан уулзах боломжтой боллоо. Тэрээр энэ сарын 8-10-нд буюу ердөө хоёр хоног л Монголд зочлох нь ээ.  Дэлгэрэнгүй мэдээллийг 8938-7227 дугаараас аваарай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.