Монгол Банкны Ерөнхийлөгчийн тасарцан тансаглал

2015/10/02
Share |
Хүмүүс:
Монгол Банкны Ерөнхийлөгчийн тасарцан тансаглал

Монгол Банкны Ерөнхийлөгчийн албан томилолтын зардлууд дуу дуугаа авалцан цахим сүлжээнд дуулиан болж эхэллээ. Тэрээр Токио хотруу нисэхдээ зөвхөн тийзний урьдчилгаанд 5 сая төгрөг зарцуулсан байна хэмээн шуугиан дэгдээж байсан бол өнөөдөр тэрээр Зүүн өмнөд Азийн орнуудаар явахдаа хамгийн тансаг буудлуудаар хэсүүчилж жаргаж явдаг нь тодорхой боллоо.

Mandarin Oriental, Conrad Adimrality Hongkong зочид буудлуудын орон орны салбаруудаар жирийн Монгол иргэний нэг жилд ч авч хүрэхгүй их мөнгийг хэдхэн хоногт зөвхөн зочид буудалд үрж тансаглаж яваа нь олон нийтийн дургүйцлийг асар ихээр төрүүлж байна. 

Монгол Банкны Шилэн дансны мэдээлэлд байгаа энэхүү гүйлгээнээс үзвэл 2015 оны 6 сарын 20 өдөр Эмират, Хонгконг, Индонез улсуудад айлчлан Mandarin Oriental хэмээх дэлхийн баячуудын үйлчлүүлдэг 5 одтой хамгийн дээд зэрэглэлийн тансаг зочид буудалд тухлан алжаал ядаргаагаа тайлсан бөгөөд үүнийх нь төлбөрт Монгол Улсын татвар төлөгчдийн халааснаас 12,3 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Гэхдээ энэ мөнгө нь зөвхөн урьдчилгаа бөгөөд энэ мөнгийг уг тансаглалын 50% хэмээн үзвэл эрхэм Ерөнхийлөгч маань 24 сая төгрөгөөр зугаалсан байх магадлалтай юм. 1 улсад 2-3 хонож 3 улс дамнан 7 хоног тансаглалаа гэхэд тэрээр нэг шөнө 3,4 сая төгрөгийн зардалтай нойрсож баячуудын үйлчилгээг ёстой утгаар нь эдэлсэн байхнээ.

Өндөр хөгжилтэй улс орнуудын өндөр албан тушаалтнууд ихэвчлэн энгийн зэрэглэлээр зорчин, дундаж үнэтэй буудлуудад тухлан, аль болох хямд зардлыг урьдал болгон даруу төлөв байхыг хичээдэг бол Н.Золжаргал Ерөнхийлөгчийн хувьд бүх зүйлийг яг эсрэгээр нь хийж байна.

Ийм тансаг буудалд хүмүүстэй уулзахдаа "Монгол Улс ядуу байна, муу байна, мөнгө өгөөч, зээлээч, бид ёстой ариг гамтай сайхан ажиллана, одоо л нэг хэмнээд үзүүлье" гэж ярьдаггүй байгаасай хэмээн найднам.

Үүнээс гадна Монгол банкнаас 9 сая төгрөгөөр хурлын ширээ авч, байр орон сууцны дэмжлэг үзүүлсэн, сургалтын төлбөрт асар их хэмжээний мөнгө төгрөг гаргасан гэх мэт онц ноцтой сэжиг бүхий гүйлгээнүүдийг асар олон тоогоор хийсэн байна.

Монгол Банкны Ерөнхийлөгчийн тасарцан тансаглал (фото)

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.