Дэлхийн бяцхан мисс монголоос тодорлоо

2015/10/05
Share |
Хүмүүс:
Дэлхийн бяцхан мисс монголоос тодорлоо

 Турк улсын Анаталя хотод зохиогдож буй "Little miss world-2015" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон “Үй цай” сургуулийн 1а ангийн сурагч 6 настай М.Гэрэлтэх, Little miss world-2015”” тэмцээний алмаазан титмийн эзэн болж, 39-р сургуулийн 6в ангийн сурагч 10 настай Б. Одмаа "Little miss world-2015”” тэмцээний "Little princess of the World" ,"Best Dancer of the World 2015" номинацуудын эзэн болж гайхамшигтай амжилт үзүүлж чадсан байна.

SBN телевиз little miss world ОУ-ын бяцхан миссын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодруулах шоу төслийг Монголд анх удаа хэрэгжүүлж ялагчаа 2015 оны 9-р сарын 27-ноос 10-р сарын 3-ны хооронд Турк улсын Анталия хотод болсон ОУ-ын “LITTLE MISS WORLD 2015” тэмцээнд оролцуулсан юм. Энэхүү тэмцээний хамтран ажиллагчаар "Бяцхан мисс" улсын уралдаан ТТБ, "Азийн модель" агентлаг, ерөнхий ивээн тэтгэгчээр "Наран" групп тус тус ажиллсан байна. Монгол хүүхэд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дурсгаж өөрсдийн авъяас чадвар, оюун ухаанаараа дэлхийн бяцхан охидтой өрсөлдөн гайхамшигтай амжилт үзүүлсэнд бид бахархаж байна. Баяр хүргэе.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.