Путин төрсөн өдрөөрөө хоккей тоглоно

2015/10/07
Share |
Хүмүүс:
Путин төрсөн өдрөөрөө хоккей тоглоно

Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 63 нас хүрч байна. Тэрээр төрсөн өдрөө хуучны андуудтайгаа хоккей тоглож өнгөрүүлэхээр болсон гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ. Хоккейн тэмцээнээс  өөр ямар нэгэн арга хэмжээ төлөвлөөгүй тухай Песков нэмж хэлсэн юм.
 
Өнгөрөгч жилүүдэд Ерөнхийлөгч В.Путин төрсөн өдөр албаны уулзалтууд дор маш завгүй өнгөрдөг байсан. Харин өнгөрсөн жил төрсөн өдрөө Сибирийн тайгад амарч өнгөрүүлсэн билээ.

Тухайн үед хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “2014 онд түүний ажлын хуваарь өмнөх жилүүдийнхээс хэд дахин илүү шахуу, бараг 24 цагийн турш олон төрлийн ажлын уулзалт, төлөвлөгөө, айлчлалтай байгаа. Тиймээс энэ жил В.Путин төрсөн өдрөө амарч өнгөрөөхийг хүссэн” хэмээн тайлбарлажээ.

Дашрамд дурьдахад В.Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд Санкт-Петербург хотноо төрсөн бөгөөд түүний эцэг Владимир Спиридонович нь эх орны дайны ахмад дайчин, эх Мария Ивановна нь Ленинградын заводод ажилладаг байжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
gtgiurulfu nb663Rjznkzllkqdkm, [url=http://hovmqhdnkhte.com/] hovmqhdnkhte[/url], [link=http://oboqqmrpgwzw.com/ ]oboqqmrpgwzw[/link], http://xyvutkoadpon.com/
IP:146.185.234.48  2015-12-01 23:33:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.