Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий бурхан болжээ

2015/10/08
Share |
Хүмүүс:
Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий бурхан болжээ

Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж байсан “Номин талст” хамтлагийнхан өнгөрөгч есдүгээр сарын 26-нд үнэнч фенүүддээ зориулж тоглолт хийсэн. Хамтлагийнхаа гишүүн Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрийн эмчилгээний хандив цуглуулах зорилгоор тоглолтыг зохион байгуулсан. Дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Би түүнд дийлдэхгүй нам дарнаа, нулимсаараа нүүрээ угааж ханалаа. Ах дүүс минь мэддэг бүх мани мэгзэмээ үнэн хүнээрээ бусдын төлөө ерөөж хайрлаач, бидэнд хүч хайрлаач, би тулалдъя тэмцье. Бидний итгэл зориг үнэн сэтгэл, нэгдэн бадарч чадвал тийм ээ, бид өөрсдөө бурхад аа” хэмээн нийтэлж, олон хүнийг уйлуулсан. Тоглолт амжилттай болж, гэргий Жулиана “Интер Мед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өнөөдөр буюу аравдугаар сарын долооны орой харамсалтайгаар бурхан болжээ. Талийгаачийн ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум мани бад ми хум.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.