Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар Засаг даргын орлогчийн харгислалд өртсөн эмэгтэйг эргэлээ

2015/10/09
Share |
Хүмүүс:
Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар Засаг даргын орлогчийн харгислалд өртсөн эмэгтэйг эргэлээ

 Төв аймгийн Баянчандмань суманд олныг сэрдхийлгэсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн сарын 24-нд гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар 24 настай Б гэх бүсгүйг зэрлэгээр зодож, хүчирхийлсэн билээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байна. Хэрций гэхэд хэтэрхий хэрцийгээр хүчирхийлсэн Б.Ханбаатар 24 настай Б гэх бүсгүйг домкрат /данхраад/-ны иш төмөр бэлэг эрхтэн болоод анус руу нь хийснээс болоод их хэмжээгээр цус алдсан гэдгийг эмч нар хэлж байгаа юм. Мөн шулуун гэдэс залгах гэх мэт маш олон мэс ажилбар хийж байгаа аж. Өчигдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар хохирогч бүсгүйг эргэжээ. Тэрбээр “Баянчандмань сумын Засаг даргын орлогчийн харгислалд өртсөн эмэгтэйг эргэлээ. Гэмтлийн эмнэлэгт эргэж очлоо. Бид охидуудаа хамгаална. Эмчлэгч эмчтэй уулзаж мэдээлэл авлаа. Маргаашнаас 1 дүгээр эмнэлэгт шилжүүлж нөхөн сэргээх эмчилгээ хийлгүүлэх боллоо. Баянчандмань сумын удирдлага ганц удаа ирсэн байна. Дарга нарынхаа хэргийг чимээгүй байлгах сонирхолтой байгаа байх, эргээгүй сураглаагүй байна.  Энэ хэргийг тас дарсан байсан. Ийм хэрэг дахин дахин гарч байна. Нуун дарагдуулж ял завшиж байна. Цэцэг цэврүү шиг охиныг минь дарга нь дуудаад хээр тамлаад орхичих гэж дээ гэж түүний малчин ээж, аав хоёр уйлж байсан. Төв аймгийн УИХ-ын гишүүд бас эргэчих хэрэгтэй юм шүү” хэмээн хоёр гишүүн твиттер хуудаснаа мэдээлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.