Хүүхдээ асраад 3160 еврогоор цалинждаг Шведчүүд

2015/10/13
Share |
Хүмүүс:
Хүүхдээ асраад 3160 еврогоор цалинждаг Шведчүүд

Швед улсын нийгмийн халамжийн бодлогоос олон улс үлгэр жишээ авдаг. Энэ нь ч аргагүй. Жишээлэхэд шинэ хүнтэй болсон аав, ээж нар ажлаасаа урт удаан хугацаагаар цалинтай чөлөөлөгддөг. Ээж та хүүхдээ асрахаар чөлөө авах тохиолдолд танд 480 хоногийн чөлөө өгнө. 480 хоногийн 390 нь цалингийн 80 хувьтай тэнцэх тэтгэмж олгоно. Энэ нь нэг сард 3160 евро буюу ойролцоогоор 3474 ам.доллар. Харин үлдсэн 90 хоногт нь өдөрт 20 еврогийн тэтгэмж өгдөг байна. Ингээд дуусаагүй. Швед аав нарт ч энэ боломж нээлттэй. Ээж хүсвэл цалинтай 480 хоногийн чөлөөнийхөө 60-ыг аавд нь эсвэл хамтрагчдаа шилжүүлэх боломжтой. Ийнхүү аав нарт хүүхэд асрах чөлөө олгосноороо хүүхэд аав ээжийнхээ аль алинтай нь хамт өсөх боломжтой. Швед улс мөн “жендерийн тэгш байдлын бонус” олгодог учраас аав ээжүүд 480 хоногоо тэнцүү хувааж бонусанд нь 1500 евро авах боломж нээлттэй. Харамсалтай нь бодит байдал дээр швед гэр бүлүүдийн ердөө 12 хувь нь 480 хоногийн чөлөөг тэнцүү хуваасан байдаг. Энэ нь эмэгтэйчүүд хүүхдээ гардаж асрах хандлага байсаар байна гэсэн үг юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.