Хүмүүс: |
“НИК”-д удирдах алба хашиж явсан Г.Гансүх гэдэг залуу топ модель Ч.Туяацэцэгийн найз залуу болон хамт амьдарч олны танил болсон. Дээр нь дуучин Ж.Алтанцэцэгийн нөхрийн төрсөн дүү. Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг “Туяацэцэг бид хоёр хувь тавилангаар нэг айлын бэр болсон…” гэж ярьж суусан ч, Г.Гансүх, Ч.Туяацэцэг хоёрын амьдралын зам салж, хоёр тийшээ болсон. Г.Гансүх топ модель Ч.Туяацэцэгээс салаад тун удалгүй сонголтоо хийсэн нь мөн л топ модель Ч.Ундрах. Залуу бизнесмэн С.Гансүх Валентины өдрөөр хайр сэтгэлээ олонд зарлаж, цагаан сараар хамтдаа шинэлж “хадамласан” билээ. Г.Гансүхийн анхны эхнэр хоёр хүүхэд төрүүлсэн, том охин нь насанд хүрэх дөхөж байгаа. Топ модель Ч.Ундрах нэг охинтой. Хосууд хүүхдүүдээ дагуулан хамтдаа зун Монголын швейцарь гэгддэг Хөвсгөлд амарсан бол өдгөө хамгийн үнэтэй газруудаар зугаалж цагыг өнгөрүүлж байна.