Дурлалдаа шатсан 92 настай эмээ асрах газраас оргожээ

2015/10/20
Share |
Хүмүүс:
Дурлалдаа шатсан 92 настай эмээ асрах газраас оргожээ

Норвегид өндөр настнуудын асрах газарт амьдардаг 92 настай Эйдсволле гэх эмэгтэй алга болж, гэр бүлийнхнээ сандаргасан хэрэг саяхан гарчээ. Асрах газрын ажилтнууд болон хүүхдүүд нь түүнийг бүхэл өдөржин хайсан боловч олоогүй учир арга мухардаж цагдаад мэдэгдээд байжээ.

 

Гэтэл асрах газраасаа “оргосон” эмээ хэд хоногийн дараа нэгэн өвгөнтэйгээ хамт эргэж ирсэн байна. Тэрээр өмнө нь 87 настай швед өвөөтэй дотно холбоотой байсан аж. Өвгөн Эйдсволлег эргэж ирэхэд 92 настай эмээ хаа нэг тийшээ явахыг хүсэж байгаагаа дуулгаж. Ингээд хосууд 570 км замыг туулж Стокольм орж, хэд хоног зугаалж яваад ирсэн байжээ.

 

Зүрх сэтгэл хөгширдөггүй гэдгийг батлан харуулж, дурлалдаа шатсан эмээгийн үйлдлийг үр хүүхдүүд нь буруутгаж чадаагүй аж. Эйдсволле асрах газартаа эргэн очиж, эсэн мэнд гэдгээ дуулгасны дараа найз өвгөнтэйгээ хоёр долоо хоногийг хамтдаа өнгөрүүлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.