Жүжигчин Навчаагийн бухимдал

2015/10/21
Share |
Хүмүүс:
Жүжигчин Навчаагийн бухимдал

Жүжигчин Б.Навчааг танихгүй хүн гэж үгүй. Тэрбээр “Хэцүү анги” олон ангит цувралын найруулагчаар ажиллаж телевиз үзэгчдийг байлдан дагуулж, кино урлагт тэсрэлт хийсэн юм.

Мөн “Рашаантын 18”, “Би эмэгтэй хүн” бүтээлүүд нь олны таашаалд нийцсэн бүтээл болж чадсан. Жүжигчин бүсгүй "Улсдаа ганцхан хавдрын эмнэлэгтэй тэнд хар зах шиг хүмүүс хоорондоо зөрөх зай алга. Ямар олон хүн хавдар гэдэг аюулт өвчнөөр хорвоог орхиж байгаа нь нууц биш. Гэтэл яагаад энэ эмнэлгийн өргөтгөл барих мөнгийг хасдаг байна аа. Ямар арчаагүй байна. Шийдвэр гаргагчид аргагүй л дээ буруу аргаар олсон мөнгөтэй болохоор ойрын хүн нь өвдвөл гадаадад руу явж эмчлүүлдэг болохоор мэдэхгүй мэдсэн ч энгийн иргэдээ үхлээ хүлээ гэж байгаа юм байна" хэмээн бухимдаж буйгаа илэрхийлэв.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.