Ял сонссон Г.Маралмаа амаржжээ

2015/10/21
Share |
Хүмүүс:
Ял сонссон Г.Маралмаа амаржжээ Дөрвөн настай охиныг хойд эх Г.Маралмаа, төрсөн эцэг Т.Цогт нар нь олон хоног тарчлаан зовоож, улмаар аминд нь хүрсэн хэрэг олон сар сунжирсны эцэст энэ сарын 7-нд Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж тэдэнд ижил буюу 24 жил хорих ял оноосон билээ. Ингэхдээ Т.Цогтыг эхний таван жил чанга дэглэмтэй шоронд буюу гянданд хорьж, үлдсэн 19 жилийн хугацаанд чанга дэглэмтэй шоронд хорихоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс оноосон дээрх ялыг эсэргүүцэж тэд давж заалдаад буй. Ингэснээр давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр гартал Т.Цогт, Г.Маралмаа нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм. Эх сурвалжийн мэдээллээр дөрөв хоногийн өмнө Г.Маралмаа эмнэлэгт амаржсан байна. Эх хүүхдийн биеийн байдал сайн, эмнэлэгийн хяналтад байгаа аж. Г.Маралмаа нь онц хүнд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа учраас дээрх зүйл заалтаар ял авсан тохиолдолд жирэмсэн, нялх биетэй байсан ч хорих ялыг шууд биечлэн эдлэх учиртай. Харин давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр гартал Г.Маралмаагийн хүүхдийг хэн нэгний асаргаанд өгөх үү, төрөөд дөнгөж дөрөв хонож буй хүүхдийг ээжтэй нь хамт 461-т хорих уу, эмнэлэгт байлгах уу гэсэн асуудал гарч байна. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар эмэгтэй ялтны ялыг зөвхөн эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, жирэмсэн эмэгтэй ялтныг тусад нь байрлуулна гэж заажээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно” гэж заажээ.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.