Баянхонгорын 24 га газар мөнгөн ус цианидад бохирджээ

2008/06/06
Share |
Хүмүүс:
Баянхонгорын 24 га газар мөнгөн ус цианидад бохирджээ

Монгол Улсын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын химийн хорт болон аюултай бодисын ашиглалтад Улсын мэргэжлийн газар нэгдсэн шалгалт хийжээ. Өчигдөр шалгалтын эхний дүн гарчээ. Шалгалтад химийн бодисын бохирдол ихтэй Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Сүхбаатар, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгууд хамрагдсан байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд мөнгөн ус цианидаар бохирдсон 22.17 га, Дархан-Уул аймгийн хэмжээнд мөнгөн ус, цианидаар бохирдсон 1.0 га орчим талбайд 2485 шлам, Баянхонгор 24 га талбайд 1189 шлам 22 худаг, Өвөрхангай аймгийн хэмжээнд мөнгөн ус, цианидаар бохирдсон 0.042 га талбайд 420 шлам, нэг худаг, Сүхбаатар аймагт 0.4 га талбайд 128 шлам хөрс, Төв аймгийн хэмжээнд бохирдсон 3.87 га талбайд 11610 шлам хөрс, Өмнөговь, Дорноговь аймгийн хэмжээнд мөнгөн ус цианидаар бохирдсон 23.6 га талбайд 13000 шлам хөрс байгаа аж Эдгээр химийн бодис мөнгөн ус цианидыг хууль бусаар олж авах, ашиглах зэрэг зөрчил гаргаж буй иргэд, аж ахуй нэгжид УМХГ-аас арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.