Оросууд ”Исламын улс”-ын 49 байрлалд цэгчилсэн цохилт өгөв

2015/10/26
Share |
Хүмүүс:
 Оросууд ”Исламын улс”-ын 49 байрлалд цэгчилсэн цохилт өгөв

ОХУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенковын мэдээлснээр, Латакия муж дахь Сальма хотын ойролцоох лагерьт гадны хөлсний сургагчид амиа золиослогч нарт хорлон сүйтгэх ажиллагааны арга барил, тэсрэх төхөөрөмж бэлтгэх, энгийн хүмүүсийн дунд хэрхэн суурьших зэргийг сургаж байжээ. Лагерийн байрыг Су-24М бөмбөгдөгч онгоцноос хийсэн довтолгоон бүрэн устгасан байна.

Өнгөрсөн хоногуудад Оросын онгоцнууд нийт 39 байлдааны нислэгээр террористуудын 49 байрлалд цохилт өгөв. Амиа золиослогчдын сургалтын төвөөс гадна, Су-24М онгоц Дамаскийн захын дүүрэгт гар хийцийн бөмбөг бэлтгэх байгууламж болон зэвсгийн агуулахыг устгасан байна. Хомс мужийн Телль-Биса дахь зэвсгийн өөр нэг агуулахад зэвсэг, техник авчирч байх үеэр нь цохилт өгчээ. Сум хэрэгсэл ачсан гурван ачааны машин цохилтоор устгагджээ.

Дайрагч Су-25 онгоцнууд Алеппо мужийн Хан-эль-Асаль район дахь террористуудын баазад тэдний бэхлэлт, мөн хоёр танк явган цэргийн таван хуягт машиныг устгажээ. Тэр бүх байгууламж, техник нь “Исламын улс” бүлгийнх байв. Мөн агаарын довтолгоонд “Фейлак Омар” гэх бүлгийн командын байрыг устгав. Алеппо хотын ойролцоо хисэн агаарын довтолгооны үеэр “Аль-Каида” бүлгийн лидерүүдийн нэг Санафи ал Наср (Sanafi al-Nasr) гэгчийг устгасан тухай эх сурвалжийнхаа мэдээнд тулгуурлан Ираны Farsnews агентлаг мэдээлэв.

Түүний хамт Абдул Мадлик аль-Жазрави, Абу Ясир аль-Магреби (Abdul Malik al-Jazrawi and Abu Yasir al-Maghrebi) гэдэг хоёр толгойлогчийг устгажээ.

“Жебхат ан-Нусра” бүлэглэл түүний бөмбөгдүүлсэн машины зургийг нийтлэн террорист алагдсаныг баталжээ. Санафи ал Наср нь “Аль-Каидагийн” ялалтын хороо гэдгийг толгойлж байсан гэнэ. Түүний бүтэн нэр нь Абдель Мухсин Абдулла Ибрагим аль-Шарих (Abdul Muhsin Abdullah Ibrahim Al-Sharikh) гэдэг бөгөөд Саудын Арабт төржээ. Тэрээр аль-Наср нэрээр алдартай байсан бөгөөд бүлэглэл нь стратегийн төлөвлөлт хийдэг байв.

Нэмж өгүүлэхэд, алан хядагчид амиа аврахын тулд элдэв арга саам хэрэглэх болжээ. "Исламын улс"-ын террористууд одоо эмэгтэй болж хувцаслан бүр хөхөвч хүртэл зүүсэн яваад баривчлагдсан байна. Салах-Эд-Дин мужийн ууланд баригдсан алан хядагчдыг ийм хувцастай чигээр нь шорон руу илгээсэн гэнэ.

Сирийн иргэний дайн 2011 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилсээр ийнхүү олон улс орон татагдан орлоо. Албан мэдээгээр энэ хугацаанд Сирийн 230 мянга гаруй иргэн амиа алджээ. Мөн 11,5 сая иргэн гэр орноо орхин дүрвэсэн, энэ нь Сири улсын хүн амын бараг тал нь гэсэн үг.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.