Гаалийн байгууллагыг Татварын байгууллагатай нэгтгэснээр эерэгээсээ сөрөг үр дагавар ихтэй

2015/10/28
Share |
Хүмүүс:
Гаалийн байгууллагыг Татварын байгууллагатай нэгтгэснээр эерэгээсээ сөрөг үр дагавар ихтэй

 Гаалийн байгууллага нь улс орны гадаад худалдаа, үндэсний болон эдийн засгийн  аюулгүй байдлыг хамгаалах төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэгч байгууллага юм. Гаалийн байгууллага нь Дэлхийн гаалийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын өмнө Монгол улсын хүлээсэн гадаад худалдааг хөнгөвчлөх, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, гадаад худалдаан дахь тарифын зохицуулалтыг  бууруулах, улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх үүргийг хэрэгжүүлдэг.

Гаалийн байгууллагын төсөвт оруулж байгаа татварыг төрлөөр авч үзвэл нийт төсөвт оруулж байгаа татварын 50 хувь нь нэмэгдсэн өртгийн албан татвар /үйлдвэрлэлийн үе шатанд нэмэгдсэн өртгөөс авдаг/ татвар эзэлж байна. Энэхүү татварыг хураан авах нь дэлхийн бусад улс орнуудын хувьд гаалийн байгууллагын үүрэгт хамаардаггүй бөгөөд энэ үйлдвэрлэл, худалдааны нэмүү өртөгт ногдуулдаг татвар юм. Эндээс  гаалийн байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарах гадаад худалдааг гаалийн тарифын аргын  зохицуулалтаар улсын төсөвт оруулж байгаа орлого нь нийт төсвийн орлогын 5 хувь орчим л байгаа юм.

 Гаалийн байгууллага нь 20 гаруй чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд түүний нэг  энгийн чиг үүрэг нь “татвар” юм. Төсвийн алдагдал ихтэй зарим улс оронд гаалийн татварын үүргийг хэт дөвийлгөн тавьдагаас худалдааны луйвар, үнэ үнэлгээний луйвар, татварын бульхай , авилгал өгөх, авах, мөнгө угаах сөрөг үзэгдэлд гааль нь ганхаж төр,  засгийн газар нь нуран унадгийг 1998 оны гаалийн байгууллагын авилгын эсрэг зорилготой “ Арушагийн тунхаглал”-д бүх улсын төр засгийн тэргүүнүүдэд хандаж сэрэмжлүүлсэн байдаг.

 

Монгол улс нь хөрш 2 улсаас хамааралтай нийт хэрэглээний 70 орчим хувийг импортын бараа бүтээгдэхүүнээр хангадаг орны хувьд үндэсний аюулгүй байдал тэр дундаа хүн ам, эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдлыг хангах, хар тамхи мансууруулах бодис, мөнгө угаах, терроризмтэй тэмцэхэд гаалийн байгууллага олон улсын гэрээ хэлэлцээр /50 орчим/ , үндэсний хууль тогтоомж /104 орчим/-ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

Өдгөө улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалагч 100 гаруй жилийн түүхтэй гаалийн байгууллага нь 2008 онд батлагдсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын 7.4-д зааснаар олон улсын чанартай уламжлалт бус аюулаас урьдчилан сэргийлэх буюу олон улсын терроризм, салан тусгаарлах үйл ажиллагаа, шашны харгис урсгалуудын нөлөө нэвтрэх, хар тамхи тараах, дамжуулан өнгөрүүлэх, хууль бусаар зэвсэг болон хүн худалдаалах зэрэг олон улсын чанартай гэмт хэрэгтэй тэмцэхэд гадаад орнуудын ижил төрлийн байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах, гэмт хэрэгтнүүдийг улс орны хил хязгаарыг үл тооцон мөрдөн мөшгиж, илрүүлдэг, тэдэнд шийтгэл оногдуулдаг байх зорилго бүхий эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэлэлцээрийг хөрш болон бусад улс орнуудтай байгуулах, зах зээлд гадаадаас нийлүүлж байгаа бараа, хүнсний болон эмийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын асуудлаар хөрш орнуудтай хамтран ажиллахад  чиглэсэн  гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага юм.

Мөн 2001 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулинд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын 2-т гаалийн алба, 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгчид гаалийн алба орно гэж заасан байдаг нь гаалийн байгууллагын санхүүгийн чиг үүргээс илүүтэйгээр улс орны аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэйг харуулж байна.

Эцэст дүгнэхэд гаалийн байгуулага нь улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний эдийн засгийн ашиг сонирхолыг хангах болон гадаад эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн улсын худалдааны бодлогыг дэмжих замаар улс орны эдийн засгийн өрсөлдөх чадварыг тодорхойлогч, дэлхийн хэмжээнд хамтран улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага юм.

 

 

ГААЛИЙН  БАЙГУУЛЛАГЫГ  ТАТВАРЫН  БАЙГУУЛЛАГАТАЙ  НЭГТГЭСНЭЭР:

Гарах үр дүн:  ЭЕРЭГ.  Нэгдсэн нэг удирдах газартай болсноор ажлын байр, объектын зардал хэмнэгдэнэ. Төрийн өмчид хамаарах байр худалдсаны орлого, Төв байгууллагыг нэгтгэсэн удирдлагын болон урсгал зардлын хэмнэлт, Захиргаа, санхүү, татварын орлогын бүртгэл гэх мэт нийтлэг чиг үүрэг бүхий төв байгууллагын нэгжүүд нэгтгэгдэж,  гарах  төсвийн  зардал буурна. Энэ бүгдээс үүдэн тодорхой хувиар төсвийн зардал хэмнэгдэнэ.

СӨРӨГ ҮР ДАГАВАР:

 Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орны хувьд  бусад  улс орнуудын  гаалийн байгууллагатай хамтран ажиллаж, гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, хяналтын үр нөлөөг дээшлүүлэх, мэргэшүүлэх, олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг бий болгох гэх мэт үйл ажиллагаандаа төр засгаас дэмжлэг аван Гаалийн хяналтаа бэхжүүлэн, сайжруулахын оронд төсвийн зардал хэмнэх гэсэн ганц зорилгоор татварын байгууллагатай нэгтэснээр: Гаалийн байгууллагын бие даасан байдал алдагдан гаалийн хяналт суларч татварын орлого хөөснөөр Дэлхий нийт глобальчлагдаж байгаа өнөө үед нийт хүн төрөлхтөнг айлган түгшээж байгаа хил дамнасан  гэмт хэргүүд гарах боломж нөхцөл бүрдэнэ. Үүнд:

-          Гаалийн болон бусад татвараас зайлсхийх зорилгоор барааны нэр, үнэ, тоо хэмжээ, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх (Tax/Duty Evasion);

-          Буу зэвсэг, сум хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хилээр хууль бусаар нэвтрүүлэх (Weapons and Explosives);

-          Мансууруулах болон сэтгэцэд нөлөөөх бодис хууль бусаар нэвтрүүлэх (Narcotic Drugs and Psychotropic Substances);

-          Хар тамхи үйлдвэрлэхэд хэрэглэдэг химийн угтвар бодис хууль бусаар нэвтрүүлэх (Drug Precursor Chemicals);

-          Мөхөж ховордсон амьтан, ургамлын зүйлийг хууль бусаар нэвтрүүлэх (CITES);

-          Согтууруулах ундаа хууль бусаар нэвтрүүлэх (Alcoholic Beverages);

-          Тамхи хууль бусаар нэвтрүүлэх (Tobacco);

-           Оюуны өмчийн эрхийн зөрчил (IPR);

-          Мөнгө угаах (Currency);

-          Радио идэвхт бодис болон цөмийн материал (Radioactive and Nuclear Materials);

-          Садар самууныг сурталчилсан/Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах явдлыг сурталчилсан материал (Pornography/Paedophilia);

-          Аюултай бодис/хог хаягдал (Hazardous Materials/Wastes)

-          Химийн хорт бодис (Toxic Chemicals);

-          Хориглосон, эсхүл хязгаарласан бусад бараа (Other Restrictions and Prohobitions);

-          Хүний наймаа (Human Trafficking).

 

            Дэлхий нийтээр цочирдуулж байгаа дээрх төрлийн  хил дамнасан гэмт хэргийн талаарх мэдээллийг  бусад орны гаалийн байгууллагын  зөрчлийн нэгдсэн нэг сүлжээгээр солилцон тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажилладаг бөгөөд гадаад хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, БНХАУ-ын Ази Номхон Далайн орны Шанхайн Гаалийн академи, Япон, Солонгос, Энэтхэг зэрэг оронд тухайн улсын зардлаар байцаагч нараа сургалтад хамруулан хамтын ажиллагаагаа сайжруулсаар ирлээ.

            Төсвийн зардлыг бууруулж зардал хэмнэх гэсэн ганц зорилгоор гааль, татвар 2-г нэгтгэх гэж байгаа үйлдэлээр  2 том хөршийн дунд орших, хүн ам багатай манай орны хувьд дээрх  төрлийн гэмт хэргийн аюул нэгэнт нүүрлүүлчээд хожим засаж залруулахад оройтсон байх нөхцөл бүрдэх магадлалтай бөгөөд, улс орны маань тусгаар тогтнол  алдагдахаас  сэрэмжлүүлэн саналаа хүргүүлэв.

            Гаалийн байгууллагын дээрх бүхий л  үйл ажиллагаа нь бие даасан хараат бус байж, олон улсын түвшинд МУ-ын нэрийн өмнөөс MONGOLIAN CUSTOMS гэсэн Төрийн тусгай алба байж байж улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалан, улсынхаа дархан  хилийн хяналтыг бэхжүүлэн, төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд оршино. 

 

 Төсвийн зардлыг бууруулах өөр олон арга зам байгаагаас судалж үзэх нь зүйтэй юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
... za ene 2 baigullagiig negtgevel darga nar n buur ih bayajih blguidee,oor yu bolohovdee,
IP:103.26.194.102  2015-10-28 12:18:27
... tom darga ni bur ih bayajij, eh tolgoi ni medegdehgui yum boloh biz
IP:103.26.193.111  2015-10-28 16:36:47
Hmm balarsan yum bolj bgaam bna daa, tor bna uu ingehed
IP:182.160.34.5  2015-10-28 22:29:33
зочин төрийн тусгай чиг үүрэгтэй, мэргэшсэн байгулулагуудаа р оролдож байгаа нь нөгөөдүүл нь эрх баригчдын увайгүй үйлдлийн эсрэг бат зогсоон булхайг нь илрүүлэдэ байгаагийн шинж дээ. татвар, гааль гэдэг 2 газрыг монголд нийлүүлэх ямар ч ашиг байхгүй.
IP:124.158.74.185  2015-10-29 09:19:55
pop hiih ajilgui teneg gishuud tarval taarna
IP:203.194.114.174  2015-10-29 19:47:17
зочин Сөрөг үр дагавар ихтэй арга зам уруу заавал чичрэх хэрэг байгаа юм уу.Өөр замаар хэмнэж болох арга зам байхад. Та нарын гадаад явахдаа улсаас авдаг мөнгө бас та бүхэн өөрсдөө тээврийн зардалаа төлөөд л явчих.Дараа нь амаа барих юм болох вий дээ.
IP:202.70.46.213  2015-11-07 09:00:00
azmokke OGvTZ2vdwtxiyccbjn, [url=http://zujjwrizxrlm.com/] zujjwrizxrlm[/url], [link=http://fobjhxdxbned.com/ ]fobjhxdxbned[/link], http://eylyglljudbf.com/
IP:31.184.238.204  2017-06-16 11:46:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.