Тэд үг хэлж болдог бусад нь үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй юу

2015/10/28
Share |
Хүмүүс:
Тэд үг хэлж болдог бусад нь үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй юу

 Өнөөдөр “Монгол ньюс”-ийн Мэдээллийн төвд “Монгол байгаль-Дэлхийд ганц” ТББ-аас 12.30 цагт хэвлэлийн бага хурал зарласан юм. Байгаль орчноо хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус ТББ-ын гишүүн гэх гурван залуу уг нь Ноел уул орчмын байгаль орчин нинжа нарын хууль бус үйл ажиллагаанаас болж эмгэнэлтэй байдалтай болсон талаар мэдээлэл хийнэ хэмээн хэлж байсан. Гэтэл тэднийг хэвлэлийн хурлаа нээж, өөрсдийгөө ч танилцуулж амжаагүй шахам байхад туг далбаа намируулсан бөөн залуучууд орж ирэн “Та нар хэнийг шантаажчин гээд байгаа юм бэ. Та нарын Ноён уулыг аврана гэж юу байдаг юм бэ. Энд ирсэн сэтгүүлчид бүгд худалдагдсан сэтгүүлчид. Энэ хүмүүсийн мэдээллийг гаргасан байвал та нар хохь чинь болно шүү. Та нар бол Монгол хүн биш” гэх зэргээр бөөн орилоон хашгиралдаан , дайралт дарамт бий болгон багахан хэмжээний “дайн” шахуу юм боллоо. Учраа олж, үймэж сандралдсан сэтгүүлчид юу болж байгааг ойлгох сөхөөгүй байх хооронд тэд хуралд хийлгэхээр сууж байсан залуучуудыг бүчин авч “Хятадын эрлийз. Худалдагдсан мөнгөний залуучууд ” хэмээн дайрснаар хэвлэлийн бага хурал хурал биш хэрүүл болж өнгөрлөө. Ядаж байхад энэхүү хэвлэлийн бага хурлын нэр нь “Гачуурт бас шантааж” гэсэн нэртэй байсан нь Босоо хөх Монголынхныг ийнхүү бачууруулж, өөрсдийн хэвлэлийн бага хурлаа хойшлуулан байж дайрч ирэхэд хүргэсэн бололтой. Өнөөдөр Монгол хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Ардчиллын буянаар олж авсан энэ эрхээ эдлэн Босоо хөх монгол гэх энэ хөдөлгөөний залуучууд өнөөдөр мөн “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хурал хийлгэсэн. Энэ хурлын мэдээг сэтгүүлчид мөн л очиж мэдээлсэн. Гэтэл тэд энэ хурла тарангуутаа өөр бусад хүний, ТББ-ын зохион байгуулж буй хурал дээр ирж ийнхүү дарамтанд оруулж буй нь үнэхээр “Ноен уулаа аврья” гэх энэ хөдөлгөөнийнхөн өөрсдөөсөө бусдыг үл тоон, үзэл бодлоо илэрхийлж буй өөр бусад хүмүүсийн эрхэнд бүдүүлгээр халдсан явдал боллоо. Өөрсдийг нь дэмжвэл “Монгол хүн эх оронч” болдог, үл дэмжих эсвэл өөр байр суурь илэрхийлбэл “Монгол хүн биш , худалдагдсан урвагч ” болдог жишгийг Босоо хөх монголынхон Монголын улс төрд төдийгүй хэвлэл мэдээллийн салбарт ч бий болгож эхэллээ. Тиймээс өөрсдийн үзэл бодол байр сууриа илэрхийлэх гэж хэвлэлийн бага хурал зарласан “Монгол байгаль-Дэлхийд ганц” ТББ-ын залуучуудын эрхийг хүндэтгэж, мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс хурал хийлгэхээр ирсэн залуучуудаас ганц хоёр асуултад хариулт авч амжсан юм. Тус төрийн бус байгууллагынхан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын Гацууртын аманд очиж, байгаа нөхцөл байдалтай танилцаад ирсэн. "Монгол байгаль - Дэлхийд ганц" ТББ-ынхан: "Хоёр, гурван жилийн өмнө Ноён уулаа хамгаалья, аваръя гэж дугарч байсан эрх мэдэлтэн албан тушаалтай хүмүүс өнөөдөр яагаад алга болчихов . Тэгсэн хэрнээ биднийгб айгалдь орчноо хамгаалья гэж мэдээлэл хийх гэж ирэхэд яагаад гараад ирэв. Бид тэнд нөхцөл ямар байгааг очиж, харсан нүдээр үзсэн хүмүүсийн хувьд өнөөдрийн хэвлэлийн байнга хурлыг хийж Ноён уулаа, байгаль орчноо хамгаалахгүй бол болихоо болиж байна гэдгийг л хэлэх гэж ирсэн. Манай байгууллагынхан үүнтэй холбоотой тоо баримт, санал хүсэлтээ УИХ-д хүлээлгэн өгсөн. Бидний хамгийн гол байр суурь юу вэ? гэхээр байгаль орчныг хамгаалах. Байгаль орчин, Ноён уулыг хамгаалахад эрх зүйн орчин, эдийн засгийн байдал, нинжа ч байна уу хэн ч байсан хамаагүй хуулийн дагуу ажиллаж амьдрах нь чухал. Тиймээс Ноён уулын тэр нутгийг т өр хамгаалалтандаа аваасай л гэж хүсэж энэ хурлыг хийх гэж байсан юм. Ноён уул, Гацууртын ордыг хариуцах эзэнтэй болгохгүй бол тэнд байгаль орчин сүйрч байна. Үүнийг л хэлэх гэсэн” хэмээн хэллээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.