С.Батсүхийн өмссөн гутлыг өвөрмонголчууд булаах шахжээ

2015/11/02
Share |
Хүмүүс:
С.Батсүхийн өмссөн гутлыг өвөрмонголчууд булаах шахжээ

Завхан нутгаас төрөн гарсан зартай гавьяат С.Батсүхийг нутгийн зон олон төдийгүй Монголын бүх ард түмэн хайрлан хүндэлж, дууг нь сонсож, даган дуулж уярах дуртай байдаг. Харин Гавьяат жүжигчин С.Батсүх хүн чанар, хүн байхын утга учрыг залууст ойлгуулж ярьдаг, өөрөө ч үлгэрлэн дууриалгах дуртай нэгэн. 

Залуу халуун насандаа даварч, далийж, амьдралдаа алдаж явсан тэрбээр одоогийнхоо амьдралд оносон гэж ярих дуртай. Гавьяатын хувьд үндэсний үйлдвэрлэлээ байнга дэмжиж, монгол дээл, гутлаараа гангарах дуртай нэгэн. 

Нэгэн удаа Өвөрмонголд тоглолтоор очсон түүний өмссөн монгол гутлыг нь өвөрмонголчууд үнэ хаялцуулж, бараг булааж авахыг шахсан гэнэ шүү. 

Энэ талаараа тэрбээр “Бараг хөл нүцгэн ирэх шахсан. Манайхан ер нь мундаг ш дээ. Тийм гоё урласан монгол гутал дэлхийн зах зээлд гарвал эрэлт хэрэгцээ ихтэй байж, хурдан борлогдох юм байна лээ шүү” гэж ярьжээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.