Би Багануурын мисс биш...

2015/11/03
Share |
Хүмүүс:
Би Багануурын мисс биш...

“Мойлхон”, “Ийм нэгэн дурлал”, “Дэлхийд дурласан сар”, “Хайрын эрэлд”, “Хуримын сюрприз” гээд олон кинонд тоглосон жүжигчин Б.Баярмааг хэвлэлүүд янз бүрээр бичдэг. Түүнийг Багануур дүүрэгт зохиогдсон миссийн тэмцээнд оролцож, титмийн эзэн болж байсан гэсэн мэдээлэл гарч байсан. Мөн УДЭТ-т ажилд орохоор сэтгэл шулуудаад байхад нь нэгэн найруулагч өвөр түрийдээ орох санал тавьсан учраас больсон. Хэцүү газар гэх мэтээр ярьсан талаар ч мэдээлэл тарсан байдаг. Тэгвэл саяхан жүжигчин бүсгүй “Үнэн худлын дэнс” нэвтрүүлэгт оролцохдоо энэ мэт үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллийг ялгаж, салгасан байна. Тэрбээр Багануур дүүрэгт хэзээ ч миссийн тэмцээнд оролцож байгаагүй аж. Харин миссийн тэмцээнд оролцож байгаа охидыг ямар гоё юм бэ гэж бодоод, үздэг байсан тухайгаа ярьсан юм. Мөн УДЭТ-т хэзээ ч ажилд орохоор шалгуулж байгаагүй гэдгээ ч хэлсэн юм. Харин тэрбээр Багануурт дунд сургуульд суралцаж байхдаа чамгүй бүжиглэдэг байсан гэдгээ ярьсан. Ямар ч байсан жүжигчин Б.Баярмаа мисс болж байгаагүй ажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.