Төгс бас амгалан мисс

2015/11/03
Share |
Хүмүүс:
Төгс бас амгалан мисс

Бүсгүй хүн бүрийн нууцхан хүсэл миссийн титэм зүүж, мисс хэмээн дуудуулах. Гэвч "мисс" хэмээх энэхүү том алдрын цаана асар том үүрэг хариуцлага байдаг гэдгийг мэддэг мисс ховорхон. Дэлхийн хэмжээний тэмцээнд Монгол гэх нэрийг гаргаж нэрийн хуудас нь болсон мисүүд хэр олон бэ? гэдэг эргэлзээтэй. Тэгвэл орчлонгийн олон миссүүд дундаас онцгойрч Монгол гэх нэрийг дэлхийн олон улсуудын өмнө тунхаглаж чадсан “Miss Canada Globe” тэмцээний шилдэг 10 миссийн нэг мисс Б.Төгс-Амгаланг онцолж байна. Түүнийг мисс гэхээсээ илүүтэй хүүхдэд ээлтэй “Аз молл” хүүхдийн их дэлгүүрийн гүйцэтгэх захирал гэдгээр нь олон хүн мэднэ. Тэрээр 90 орны гоо бүсгүйтэй Канадын Торонто хотод өрсөлдөж үелзүүр бүжгийн үзүүлбэрээр шилдэг аравт багтаж чадсан билээ. Мисс Б.Төгс-Амгалангийн хувьд Miss Tourism буюу Mисс аялал жуулчлал, авьяаслаг миссийн шилдэг аравт багтсан амжилттайгаар хоёр титмийн эзэн болсон. Б.Төгс-Амгалан нь энэхүү тэмцээний үеэр хором бүрт эх орноо дэлхийн миссүүдэд танилцуулан агуу өв соёлтой орон гэдгээ цаг бүрт мэдрүүлж, бахдам амжилт гаргасан билээ. 






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!